өдөр
шөнө
×

С.Батболд: АНУ-ын хуулийн компани нь Засгийн газрын нэрийг хуурамчаар ашиглан надад хамааралгүй өмчийг царцаах хүсэлтийг Нью Йоркийн шүүхэд гаргасан

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд дараах мэдэгдлийг гаргасан байна.

Тэрбээр мэдэгдэлдээ, "УИХ-ын гишүүн С.Батболд намайг төрийн эргэлт хийсэн, Оюу толгойн гэрээг байгуулахад авилга авсан нь тогтоогдсон мэтээр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын индэр дээрээс мэдэгдсэн бол сүүлийн хэдэн хоног энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар намайг Нью Йорк хотын шүүхэд өгсөн боловч улс төрийн шахалт дарамтын улмаас нэхэмжлэлээсээ татгалзсан, тэр байтугай Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлаас болж огцорсон мэтээр ор үндэслэлгүй гүтгэлэг тараагдаж байна.

Засгийн газрын аливаа нэгэн байгууллага Нью Йоркийн болон гадаадын өөр улсад ийм нэхэмжлэл надтай холбогдуулан гаргаагүй, гаргаагүй учраас татаж аваагүй гэдгээ Засгийн газрын эх сурвалжууд удаа дараа мэдэгдсээр ирлээ.

АНУ-ын хуулийн компани нь Засгийн газрын байгууллагын нэрийг хуурамчаар ашиглан Солонгосын иргэдийн надад хамааралгүй өмчийг царцаах хүсэлтийг Нью Йоркийн шүүхэд гаргаж, шүүхээс царцаахгүй гэсэн урьдчилсан шийдвэр гаргасны дараа 2020 оны 12 дугаар сарын 9-нд буюу Засгийн газар огцрохоос бүтэн нэг сарын өмнө миний эсрэг нэхэмжлэлээ өөрсдөө зогсоосон гэдэг нь Нью Йоркийн шүүхийн вебсайт дээр олон нийтэд ил тод байгаа.

Сүүлдээ 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр нэр дурьдсан Солонгосын иргэдийн эсрэг гаргасан нэхэмжлэлээ хүртэл АНУ-ын хуулийн компани өөрөө зогсоосон байгаа нь шүүхийн баримтаас тодорхой байна. Харин энэ компани хэний даалгавраар анх нэхэмжлэл гаргаж, цаг хугацааны хувьд ийм нарийн зохион байгуулалттайгаар татан авсныг шалгаж тогтоох ёстой бөгөөд энэ бүх үйлдлийг хэн хаанаас удирдан санхүүжүүлж байгааг ч шалгуулж үнэн зөвийг тогтоох ёстой.

Засгийн газарт огт хамаагүй энэ үйлдлийг Монгол Улсын Засгийн газарт хамаатуулж, миний нэрийг хутгаж, тэр байтугай Засгийн газрын огцрох үндэслэл болсон мэтээр гүтгэлэг зохион байгуулж байгаа нь анхнаасаа энэ бүх зүйл нь улстөрийн зорилготой дайралт байсан гэдгийн нотолгоо юм.

Миний тэргүүлсэн Засгийн газар Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг Монгол Улсад ашигтайгаар сайжруулж, олон зуун сая ам.долларын үр ашгийг Монголын талд авчирсан нь баримтаар нотлогдож байгаа юм. Үүнийг яаж ч гүтгээд үгүйсгэх боломжгүй юм.

Иймд үнэн зөвөө тогтоолгон нэр төрөө сэргээлгэхээр маргаашийн дотор шүүхэд нэхэмжлэл гарган хандахаа албан ёсоор мэдэгдэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (202.126.88.53)
    Чи зүгээр л яаж хөрөнгөжсөн тэр түүхээ ард түмэндээ тайлгначихаа эсвэл эцэг эх чинь тийм баян өвлөж авсан юм уу тэрийгээ хэлчих...
    2021 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.88.53)
    Чи зүгээр л яаж хөрөнгөжсөн тэр түүхээ ард түмэндээ тайлгначихаа эсвэл эцэг эх чинь тийм баян өвлөж авсан юм уу тэрийгээ хэлчих...
    2021 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.40.175)
    Монголын хуульчидын мөнгөөр хуурч чадах байх дэлхийн хуульдийг яахыг чинь харъяа
    2021 оны 01 сарын 30 | Хариулах
  • Туяа (64.119.23.20)
    Монгол Улсын Ерөнхий Сайд хийж байсан хүн маш хариуцлагагүй мэдэгдэл хийж байна.
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • Zochin (66.181.180.23)
    Ene hun uneheer bolobsrolgui has hun shig l yum yarih yum. Amerikchuud tusgaar ulsiin neriig barij hudalaa shiidber gargana gej hezee ch baihgui. 100 naslah yum shig l ed hurungu mungund shunaj eh oronoo yaduurald oruullaa da.Muu muuhai zuil hiisnii chin hariu uurt chin bolon ur huuhded chin hezee negen tsagireh bolnoo.
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • Shar tokhoi (178.209.135.155)
    Amerkiin negch irgen hetseej hydallaa hytsadagyi.Turduu shiitgyylehdee hyrtel shyyhiin umnu byrhanii umnu yneneel heldeg .Byh niiteeree batalsan 1890 onii yndesen hyyli yamarch hyvi hyn ba yls turj shashin shytelegtend adil egesh yilchildeg tend chamshig hydalj hylgaich olgiarah oppshor maptai hyn negch baihgvi.Harin Amerka ylsiin umchiih ygyisegej shyyhiig gytaaj baival ta shyyd.Amerkiin yndesen hyyliig zurchij doromjilj baigaa ychiraas mash hatyy shiitegdeh bolnoANGIL kONKO BA aMERKIIN SHYYH HYDALLAA SHAAGDAL BAIV GEJ .KKK. .
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.26)
    Ямарч байсан асуудал байна
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.91.115.48)
    Амeрикийн хуулийн компани бүхэл бүтэн тусгаар улсын ЗГ ын нэрийг бариад хуурамч зүйл хийхгүй Арай өөр зүйл олж яриачээ
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.55.188.106)
    АНУ-ын хууль шүүх тийм хамаа намаагүй юм хийхгүй дээ. Бас Английн шүүхийг яахын, гэцүү л юм даа хэхэ
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • зочин (192.82.75.36)
    Америкийн хуулийн фирм манай зарим хуурамч дээдсүүд шиг худалч хулгайчууд биш байх шүү Сү сүг минь сүнс шиг царайлчихаад өөрийнхөө хөрөнгөөр баяжсан юм бол худлаа ярилгүй сууж байгаач
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
    • (66.181.161.86)
      Үлдсэн үр хүүхэд чинь мөнгөө үрж дууссахад тэдэнд чинь эх орон гэж үлдэхгүйг хатуу санаж яв
      2021 оны 01 сарын 29
  • Зочин (203.91.115.48)
    Энэ нэхэмжлэлийг олон улсын шүүхэд ямар нэг аргаар явуулахгүйн бна Одоо маш бага хугацаа үлдлээ Eрөнхий сайд айгаад байх шиг бна
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • иргэн (202.126.89.52)
    Улс төрөөс өөр ажил хийгээгүй яаж энэ их хөрөнгийг олсон тухайл хэзээ нэг өдөр хариулах өдөр ирнэ гэж бодож байсан байх цаг нь ирлээ худлаа хэлээд нэмэргүй юм гэж бас бодогдох байх
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.76)
    Vlger yrial
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • зочин (103.212.119.102)
    Цаг хожих гээл ах . Тийм шударгаар олсон хөрөнгө юм бол эх үүсвэрийг нь олон нийтэд зарлачих л даа Би ч бас Чингис зочид буудлыг чамтай адил авмаар л байна штээ Адилхан Могол улсын иргэн Мэдээлэлд ойр албан тушаалаа ашиглаж их л олон хөрөнгө авсан байх даа
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • Zochin (66.181.161.74)
    Odoo bur delhii Mongoliin zasgiin gazriin bichig barimtiig huuramchaar uildsen bolj baina gene Uursun shig teneg gej bodoj ene mal,
    2021 оны 01 сарын 28 | Хариулах
    • Зочин(49.142.250.70)
      Өө за за бас тэрэнд нь итгэнэ ээ үнэнд гүйцэгтхээрээ арай л инээдтэй тайлбар хийгээд бна уу
      2021 оны 01 сарын 28
  • Зочин (202.9.46.232)
    Энэ хулгайч монголын ард түмний мөнгийг хулгайлчихаад бүүр толгой нь элийрч балайраад өөрийгөө буруугүй юм шиг үлгэр зохиогоод тэрэндээ бүүр итгэчихсэн өрөвдөлтэй амьтан болж жүжиглэж байх шив дээ.
    2021 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.161.114)
    Хамааралгүй юм бол юундаа санаа зовоод сандраад байгаа юм царцаах компанаа царцаагаад л явж бна биз
    2021 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (117.111.25.223)
    yu gej l amerkiin huuliin kompani hudal medeelel gargaj baidgiin bugdiig uurtuuguu adilhan hudal huurmag hulhi yum hiideg gej bodoj bodoo yu
    2021 оны 01 сарын 28 | Хариулах
  • ээж (64.119.23.145)
    засгийн газрын нэрээр хуурамч бичиг гэж юу гэсэн үг вэ Тамга гарын үсэг байгаа л байж таарна даа Сү Батболд арай худлаа яриад байгаа юм бишүү
    2021 оны 01 сарын 28 | Хариулах
    • (202.55.188.106)
      Үлгэр ч ийм байдаггүй
      2021 оны 01 сарын 28
  • зочин (202.9.40.188)
    хуцваа
    2021 оны 01 сарын 28 | Хариулах
Top