өдөр
шөнө
×

Ө.Шижир: Засгийн газар АТГ-ын даргыг томилдог болчихвол авлигатай тэмцэж чадахгүй

Авлигын эсрэг хуульд оруулсан өөрчлөлтөд ерөнхийлөгч хориг тавьсан асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир  "АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог болсон нь анх хуулийн төсөлд оруулсан өөрчлөлтийг үгүйсгэж байна. Аль нам, улс төрийн хүчин өнөөдөр ЗГ, УИХ-ыг бүрдүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа. УИХ, Засгийн газар АТГ-ын дарга, дэд даргыг томилдог  болвол авлигатай тэмцэж чадахгүй.   Баталсан хуулиар АТГ нь Засгийн газрын агентлагийн бүтэц байхаар болж байна. Авлигын хэргийн 89 хувь орчим нь төсвийн хөрөнгөтэй харьцдаг байгууллагын албан тушаалтнууд байна. Тиймээс Ерөнхийлөгч гурван хуулийн төсөлд хэсэгчилсэн хориг тавьсан. Тухайлбал, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,Шүүхийн тухай багц хууль Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслүүдэд хэсэгчилсэн хориг тавьсан” гэлээ.

УИХ-ын арванхоёрдугаар сарын 31-нд баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгдүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт ерөнхийлөгч өнгөрсөн баасан гарагт  хэсэгчилсэн хориг тавьсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (202.126.90.107)
    Шижир гэдэг хүнд мэдлэг бна уу?телевизээр үг хэлж бгаа хүн чинь байнга юм.хариу ярих юм.ярьж бгаа үгээ хүнд ойлголт төрүүлмээр яваачээ.мэдлэг боловсролоо дээшлүүлээчээ арай биш юмаа.дэндүү сулбагар юм.яаж яваад ийм том албан тушаал дээр тавигдсан бнаа.ёрөнхийлөгч бас ярих урлаг муу.хүнд цомхон зөв ойлголт төрүүлмээр ярьж сураачээ.юуч ойлгохгүй юм.арайл биш юмаа
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.140.10.249)
    Юу хуцаад бгаа гөлөг вэ. АТГ ын даргыг УИХ томилдог юм. ЗГ нэрийг нь дэвшүүлэх төдий эрхтэй. Тэгээд 4 биш 6 жилээр шүү.
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
Top