өдөр
шөнө
×

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюу толгойн асуудлаар өлсгөлөн зарлалаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюу толгойн асуудлаар өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдлээ. Түүний хувьд шинээр байгуулагдсан Засгийн газар Рио Тинтотой байгуулсан гэрээг цуцлах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа юм байна.

С.Ганбаатар энэ асуудлаар  "Рио Тинтотой хэлэлцээр хийх ганц хүн бол Ерөнхий сайд. МАН чадахгүй бол надад энэ эрхээ өгчих. Би сөрөг нэхэмжлэл гаргаад өгье. УИХ-ын гишүүн ард иргэдийн өмнө хариуцлага хүлээх гэж сонгогдсон. Би ард иргэдийг өлсгөлөн зарлахыг хүсэхгүй байна. Харин УИХ-ын гишүүд надтай нэгдэж, өлсгөлөн зарлаасай гэж хүсэж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top