Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д. Амарбаясгаланг, Шадар сайдаар Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх Ж.Энхбаяр нарыг томилохоор болсон гэх мэдээлэл байна.
Шадар сайд асан Я. Содбаатарын тухайд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдохоор яригдаж байгаа юм байна.