өдөр
шөнө
×

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын улс төрд хариуцлагын жишгийг тогтоогоод огцорлоо

Эхчүүдийн эхлүүлсэн хүнлэг ёсны тэмцлийг улс төр болгон хувиргасан Женкогийн талын АН-ынхан Засгийн газрыг огцруулахаас аргагүй байдалд тулган шаардалт үзүүлсэн бололтой. Эв нэгдлийг илэрхийлэгч хэмээн Үндсэн хуульдаа тунхагласан үе үеийн Ерөнхийлөгчдийн түүхэнд Х.Баттулга гэдэг хүн шиг ард түмнээ эвдрэлцүүлсэн бохир улс төр хийж байгаагүй. Харин энэ удаад Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дахин Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй болсон хүний өш хонзонгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Засгийн газраа огцруулахаас аргагүй байдалд хүргэлээ.

Цар тахлын энэ хүнд хэцүү үед улс төрийн тогтворгүй байдал үүсгэснээр өнөөдөр Засгийн газаргүй, УОК-ын удирдлагагүй, Эрүүл мэндийн салбартаа толгойгүй, Халдвартын эмнэлэг нь эзэнгүй байдалд орчихлоо. Эхчүүд, олон түмэн үүнийг хүсээгүй.

Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ эдэлж, Засгийн газраа огцруулах шийдвэр гаргасан. Энэ нь Монголын улс төрд хариуцлагын шинэ жишгийг тогтоож, ард түмэнд хүндэтгэлтэй хандлаа.

Харин дараагийн Засгийн газрыг хэн тэргүүлэх, хэн хэн аль салбарыг удирдах, тэртусмаа цар тахлын онцгой үед шинээр байгуулагдаж байгаа гэх утгаараа УОК-ыг удирдах Шадар сайд, Эрүүл мэндийн сайдад МАН ч, ард түмэн ч онцгой анхаарал хандуулах нь тодорхой болоод байна.

Магадгүй У.Хүрэлсүхийн Засгийн газарт цар тахалтай нүүр тулан ажиллаж байсан сайд нарыг улируулан ч томилох нөхцөл үүсч болзошгүй юм. Ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын улс төрд хариуцлагын жишгийг тогтоогоод огцорлоо. Одоо дараагийн Засгийн газрыг яаралтай байгуулж, онцгой байдлын үед ажиллах туршлагатай, ачаалал дааж ажиллаж чаддаг шинэ сайд нар хэн байхыг хүлээх л үлдлээ дээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (202.126.89.98)
    Хүрэлсүх бол Ерөнхийлөгчийн 6 жилийн хугацаатай суудал сэтгэлд нь буусан өөр энэ хүнд ямарч юм харагдаагүй
    2021 оны 01 сарын 24 | Хариулах
  • зочин (66.181.186.14)
    Цаг үеэ мэдэрч саармагжуулсан алхам хийвүү
    2021 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (203.91.115.54)
    Хариуцлагагүйн жишгийг улам баталгаажуулсын биш үү !!!!!!
    2021 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.161.72)
    Хүк д хоёр сайд нь чухал ард түмэн бол юу ч биш юм бн.
    2021 оны 01 сарын 23 | Хариулах
  • Б.Түмэнжаргал (203.91.115.43)
    Х.Баттулга зохион байгуулсан юм уу? Баримт байна уу? Амаар юуг ч харлуулж болно.Нотолгоо баримтанд л итгэнэ.
    2021 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (192.82.75.206)
    Удахгүй хэн нь хэн байсан харагдах байхаа.
    2021 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.229.122.125)
    Ард олны итгэл даасангүй амиа бодоод эгзэгтэй үед хаялаа.от хүчтэй л бна даа
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • иргэн (139.5.216.171)
    энэ бол тэнэглэл.Ийм хариуцлагын тогтолцоо гэж юу байсан юм.Булшлахыг санаархагчдын зорилго.
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.229.122.35)
    За ингээд бүх зүйл будаа боллоо одоо хонгил бүрэн утгаараа ажиллаж эхлэх байх даа монгол улс аажмаар мөхөж бна
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
    • (202.9.40.94)
      Ugui bhaa . Mongol muhuh boloogui
      2021 оны 01 сарын 21
  • Зочин (202.126.88.176)
    Хүрэлсүх Ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэй байж ОТ , Дубайн гэрээ цуцлах асар их хариуцлагатай цаг үед 2 сайдаа солиод л ажиллахгүй бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч маш овлигогүй муухай урвагчийн дүрд хувирлаа . Одоо улс төрөөс явахгүй ч гэх шиг Ерөнхийлэгчийн сонгуульд үзнэ гэхнээ ичиж сураач ард түмний эрх ашгаас урвагчаа
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин. (66.181.161.39)
    Зөв өө.Эр хүн шиг шийдвэр гаргачихлаа.
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • 125 (103.80.210.99)
    Ингэхэд ерөнхийлөгч яасан болоод ерөнхийлөгч рүү дайраад байгаа юм бол үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр өөрөө ерөнхийлөгчид өрсөлдөх болохоор өөртэйгөө өрсөлдөнө гэж үзээд хар пиар хийж байгаа юм уу гайхчихлаа уг нь Хүүкийг дэмждэг юмсан ийм мэдэгдэл хийнэ гэж санасангүй
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Б.Бат-Эрдэнэ (202.55.188.43)
    Оюун-Эрдэнийг ерөнхий сайд болгож байж л оюу толгойтой хийх дайныг давна.баттулга ч хүн юмдаа.
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.21.225)
    2 сайдаа авч үлдэх арга мэх Засгийн газар огцорохгүй
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
Top