“Таван Толгой Түлш” ХХК ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж 66 айлд НОСК-ын түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамруулсан байна.
Тэгвэл тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар өнгөрсөн амралтын өдөр орон сууцандаа орсон айлуудын төлөөллөөр орж баяр хүргэв.
Энэ үеэр тус компанийн ажилчид "Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж байгаа Таван толгой түлш ХХК-ийнхаа удирдлагуудад маш их талархахын сацуу өөрийн гэсэн орон сууцтай болсондоо маш их баярлаж байна. Цаашдаа энэ итгэлийг нь дааж улам их хичээж ажиллах болно" хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
Сэтгэгдэл (1)