өдөр
шөнө
×

Баримт | Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнийн компани ДАХИН 2 ТЭРБУМЫГ Эрдэнэт үйлдвэрээс гаргуулан авчээ

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарын төрсөн ах Я.Сод-Эрдэнэ Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т нийлүүлсэн шахаагаараа Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг ардаа хол хаяхуйц хэмжээний “амжилт” тогтоожээ.

Учир нь Я.Сод-Эрдэнийн хамаарал бүхий “Нама-Оч” ХХК болон “Монголиан-Инвестмент корпорэйшн” ХХК зэрэг аж ахуй нэгжүүд ганц хоёрхон удаагийн гүйлгээгээр Эрдэнэт үйлдвэрээс тэрбум тэрбумаар нь мөнгө гаргуулан авсан үйлдэл ингэж хэлэхэд хүргэлээ.

Манай сайт өмнө нь Я.Содбаатар 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад буюу 2019 оны 5-р сараас 2020 оны 4-р сар хүртэлх хугацаанд  Я.Сод-Эрдэнэ болон түүний эхнэр Р.Сарантуяа нарын хамаарал бүхий “Нама -оч” ХХК "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т ган хоолой нийлүүлж 1.9 тэрбум гаруй төгрөгийг тодорхой хугацаанд хэсэгчлэн авсан тухай баримтыг дэлгэсэн. (Энэ талаарх мэдээллийг энд дарж уншина уу)

Гэтэл Хөгжлийн банкны дэд захирал Я.Сод-Эрдэнийн гэр бүлийн бизнесийн зүгээс Эрдэнэт үйлдвэртэй хийсэн гэрээ, хэлэлцээ энэ хүрээд зогссонгүй. Цааш үргэлжилжээ.

Я.Сод-Эрдэнэ, Р.Сарантуяа нарын компани өмнө нь 1.9 тэрбум төгрөгийг олон удаагийн гүйлгээгээр хэсэгчилж авсан байсан бол энэ удаад тэдний мэдлийн өөр нэг компани ганцхан удаагийн далайлтаар 2 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрийн данснаас гаргуулан авчээ.

Ингэж хэлэх болсны учир нь Я.Сод-Эрдэнийн хөрөнгө орлогын мэдүүлэгт бичигдсэн, Р.Сарантуяа хувьцаа эзэмшигчээр нь бүртгэгдсэн “Монголиан-Инвестмент корпорэйшн” ХХК  2020 оны 11-р сарын 03-ний өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас “7/006-20 тоот гэрээний дагуу төлбөр” гэсэн гүйлгээгээр 2 тэрбум 53 сая 216 мянга 800 төгрөгийг нэг өдөрт авсан болох нь холбогдох баримтаар нотлогдож байна.

Хууль ёсоор Я.Сод-Эрдэнэ бол Я.Содбаатарын хамаарал бүхий этгээд. Тиймээс Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг шалгах ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар өөрийнх нь хамаарал бүхий этгээд болох төрсөн ах нь Эрдэнэт үйлдвэрт энэ мэтээр томоохон “шахаа” хийж төлбөрт нь тэрбум тэрбумаар халааслаж  суусан үйлдлийг мэдэхгүй өнгөрөх учиргүй. Тиймээс хуулийн байгууллага албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Я.Содбаатар, Я.Сод-Эрдэнэ нарын ах дүүсийг сэжигтнээр татаж шалгахад буруудах юм алга.

Бид дараагийн удаад Я.Сод-Эрдэнэ Монголиан Инвестмент Корпорэйшн ХХК-иараа дамжуулан улсад утаагүй түлш нийлүүлж хөрөнгөө зузаатгасан асуудлыг хөндөх болно.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (17)

  • хохирогч (64.119.25.155)
    шүүхэд хүртэл нөлөөлдөг болчихсон юм биш үү?
    2022 оны 01 сарын 09 | Хариулах
  • зочин (66.181.161.18)
    Энн юу ч биш, өшөө сайн ухаарай, их юм бий дээ, Янгуг гэдэг хужаагийн удам Монголыг цөлмөж байгаа.
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Б.Гэсэр (66.181.161.60)
    Содбаатрыг шоронд орохыг нь үзэх цаг ойртоод л байх шиг!!!!!!!Одоо сайдаасаа буучихлаа бариад шалгахад юм гарахаар шинжтэй болоод явчихлаа шүү!!!!!!ЖДҮ-гээс мултарсан одоо бол найдваргүй болжээ!!!!Монгол улс хуультай гэдгээ энэ хулгайчид үзүүлээд өг!!!!!!!!
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (192.82.67.88)
    Үнэн юм уу. Үнэн бол цайрсан хувалзнууд бна. Сайн дураараа огцрооч
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.46.61)
    Яасан айдгүй шийдсэн хүмүүс гэж ингэж биднийг доромжилож байна хөл хор о тогтооч чхоод ингэж авч идээд байдаг бид өлөн зэлмүүн байдөг ямар хэчүү юм бэз
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.46.25)
    Oodgv nowsh.
    2021 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (64.119.22.250)
    Я.Содбаатар ЖДҮ-с Шахаачин болж дээ.Одоо Ерөнхий сайд арга хэмжээ авах цаг болсон хэдий болтол нэг хүнээр тоглуулах болж байна.МАН -н хамгаалалтаа зогсоо.!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2021 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.161.48)
    ждү чин содбаатарийг шахаачин дүүтэй нь зайлуулаач.
    2021 оны 01 сарын 14 | Хариулах
  • Irgen (202.126.90.41)
    Iim l archaagvi ulun nowshnuud turd garch bgaan urd nasandaa ulmun zelmen ywdag garuud haraagdsan bdg bhda teglee gd vr hvvhdvvd n vilijn vrig vvreh bhda
    2021 оны 01 сарын 14 | Хариулах
  • Tegshsaihan (68.100.238.162)
    ene Sod Erdene tamar id shidtei bolood bas Hugjliin bankny hunii nuutsiim zahiral hiisen be? ulaan luivarchin!
    2021 оны 01 сарын 14 | Хариулах
  • Содбаатар (203.91.115.45)
    Үхэж байхдаа таарсан Монголчуудын заяа нь ийм... ямар ард түмэн байна, тэдэнд тиймл төр байдаг
    2021 оны 01 сарын 13 | Хариулах
  • zochin (202.55.188.82)
    ed nar yaxaaraa bugd iim ix mungunii shunaltai bn be tursun nutag uls n delxiin xaana yavj bgaag xarchix
    2021 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (192.82.77.7)
    Шалгалтаар очоод шахаа хийгээд байхаар шалгасан бол хуу
    2021 оны 01 сарын 13 | Хариулах
  • Сүхээ (103.57.92.192)
    Ханаж цаддаггүй хүүрнүүд вэ
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (139.5.219.235)
    Содбаатартангуудыг шалгаачээ.Арай их идэж ууж байгаа юм биш үү.Хүрэлсүх яагаад энэ Содбаатартангуудыг давруулаад байгаа юм бэ
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.40.128)
    Монголыг цөлмөсөн 30 гэр бүлийн нэг яах аргагүй мөн.
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.161.39)
    Монгол төр гэж байхгүй ,зөвхөн хулгайч луйвардаад дүүрсэн. Монгол хүнд итгэл,найдвар үгүй тул үхэх тэмцэл дуудвал босох болно.
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
Top