өдөр
шөнө
×

Шадар сайд Я.Содбаатарын төрсөн ах Я.Сод-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр”-т 1.9 тэрбум төгрөгийн "шахаа" хийжээ

Төрийн албыг төрлийн алба болгож төрсөн ах дүүсээ ичиж нэрэлхэлгүйгээр төрд шургуулж орхисон нэгэн бол одоогийн Шадар сайд Янгугийн Содбаатар. Я.Содбаатарын ургийг модыг товч зурвал төрсөн ах Я.Сод-Эрдэнэ нь 2016 оны 9-р сараас хойш Хөгжлийн банкны дэд захирлын албан тушаалыг хашиж байна.

Харин Я.Сод-Эрдэнийн эхнэр болох Р.Сарантуяа Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Зах зээлийн судалгааны газрын даргаар 2016 онд томилогдон ажиллаж байгаад оны өмнө ажлаа өгчээ.

Я.Содбаатарын төрсөн дүү Я.Содчимэг Эрдэнэс Тавантолгой компанийн Санхүүгийн бүртгэлийн хэлтсийн Даатгал хариуцсан мэргэжилтнээр ажилладаг бол өөр нэг дүү Я.Содсоёмбо нь Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн төслийн мэргэжилтнээр ажилладаг юм байна.

Хөгжлийн банкны дэд захирал Я.Сод-Эрдэнийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Р.Сарантуяагийнх нь байгуулсан “Нама-Оч” ХХК гэх нэгэн компани бий. Тус компани гар утасны худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, цайны газрын үйлчилгээ, программ хангамжийн үйлчилгээ гэх мэт чиглэлүүдэд үйл ажиллагаа явуулдаг хэмээн Улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Гэтэл Я.Содбаатар 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаанд буюу 2019 оны 5-р сараас 2020 оны 4-р сар хүртэлх хугацаанд Я.Сод-Эрдэнэ, Р.Сарантуяа нарын “Нама -оч” ХХК "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т бараа үйлчилгээ нийлүүлж 1.9 тэрбум гаруй төгрөгийг тодорхой хугацаанд хэсэгчлэн авсан баримт Эрдэнэт үйлдвэрийн шилэн дансны мэдээлэлд байна.

Тухайлбал, “Нама-оч” ХХК нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ган хоолой нийлүүлсний төлбөрт 2019 оны 5-р сарын 27-ний өдөр 298 сая 526 мянган төгрөийг, 2019 оны 6-р сарын 13-ний өдөр 627 сая 756 мянган төгрөгийг, 2019 оны 8-р сарын 16-ний өдөр 401 сая 827 мянган төгрөгийг тус тус авчээ.

Өөрөөр хэлбэл Я.Содбаатарын төрсөн ах Хөгжлийн банкны дэд захирал Я.Сод-Эрдэнийн хамаарал бүхий “Нама-оч” гэх компани ийнхүү Эрдэнэт үйлдвэрээс гуравхан сарын дотор 1 тэрбум 327 сая 929 мянган төгрөгийг авчихжээ.

“Нама-Оч” ХХК-ийн Эрдэнэт үйлдвэрээс авсан их хэмжээний мөнгө энэ хүрээд зогссонгүй. Тэд ган хоолой нийлүүлэх ажлаа үргэлжлүүлж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2019 оны 11-р сарын 21-ний өдөр дахин 213 сая 121 мянган төгрөг, 2020 оны 4-р сарын 24-ний өдөр 446 сая 220 мянган төгрөг буюу нийтдээ 659 сая 341 мянган төгрөгийг үргэлжлүүлэн авчээ.

Я.Содбаатарын төрсөн ах Я.Сод-Эрдэнийн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хийсэн “шахааг” нэгтгээд үзвэл “Нама-Оч” ХХК энэ бүх хугацаанд нийтдээ 1 тэрбум 987 сая 270 мянган төгрөг авсан болох нь тодорхой байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (21)

  • хохирогч (64.119.25.155)
    жирэмсэн хүнийг ажлаас хууль бусаар чөлөөлөх энүүхэнд юм байна л даа
    2022 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.91.115.37)
    Тэтгэвэрийн доод хэмжээг нэмэх бүрэн боломж байна даа Даан ч энэ хулгайч нар нь ханаж цадахгүй л дээ
    2021 оны 01 сарын 13 | Хариулах
  • Иргэн (203.91.115.47)
    Авилгалтай тэмцэх газар хэнд гай болоод байгаа юм бэ ? Төрд шургалсан луйварчинд л халтай болоод татан буулгах тухай яриа гарсан.Энэ яриаг гаргасан нөхдүүд ч их юм идэж уусан этгээдүүд байгаа нь ойлгомжтой. Даварсан луйварчингуудыг маш яаралтай шалгаж шорон руу нь тонилгох хэрэгтэй. Жирийн иргэдэд АТГ шиг хэрэгтэй газар алга. Ядаж авилгалчдыг АТГ-д мэдэгдэнэ гэж айлгаж байхад хэрэгтэй. Болж өгвөл шорон руу нь тонилгож байвал бүр сайн. Ард, иргэд гинжнээсээ өөр алдах юм байхгүй. АТГ-тайгаа нийлж байгаад авилга авдаг луйварчдыг үндсээр нь устгах хэрэгтэй.
    2021 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.89.197)
    Энэ бүхний ард Хүрэлсүх байгаа.мэдээж хувь хүртэж байгаа байлгүй.шууд огцруулах хэрэгтэй.
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • ард иргэд (103.212.117.178)
    Ингэсэний хүчинд л шадар болоо биздээ
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (27.123.213.78)
    Шударга иргэн: Ингэх гэж л Төрийн албанд шургалдаг юм шүү дээ. Я.Содбаатарыг чөлөөлөх хэрэгтэй. Ашиг сонирхолын зөрчилтэй байна. Хууль төрийн томчуудад үйлчлэхгүй жирийн иргэнд бол жинхэнэ үйлчилнэ шүү дээ.
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
    • Иргэн.(203.91.115.47)
      Зүгээр чөлөөлөөд орхих юмуу. Шалгаад шорон руу нь илгээх хэрэгтэй.
      2021 оны 01 сарын 12
    • Иргэн.(203.91.115.47)
      Зүгээр чөлөөлөөд орхих юмуу. Шалгаад шорон руу нь илгээх хэрэгтэй.
      2021 оны 01 сарын 12
    • Иргэн.(203.91.115.47)
      Зүгээр чөлөөлөөд орхих юмуу. Шалгаад шорон руу нь илгээх хэрэгтэй.
      2021 оны 01 сарын 12
  • Шударга иргэн (64.119.24.41)
    Энэ Бямбацогт гэдэг Элбэгдоржийн тогооч бас л хулгайч. Энэ Содбаатар, Бямбацогт, Бадамсүрэн мэтийн хулгайчуудаа зайлуулаачээ. Хүрэлсүхээ намд чинь гай чирнэ шүү. Тэгэж байгаад нэг мөсөн хөнтрүүлэв дээ.
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • Довчин бавуу (66.181.161.90)
    Сонголтийн чинь хариу нээх удахгүй бүүр сонирхолтой юм болно
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (124.158.85.13)
    IYmar baliar huurnuud ve ta nariin ur huuhduud chin uiliin uree dlenedee luivarchidaa .Hurel suh tiiml shudraga ym bol shalguulj arga hemjee avaachee.tr heden tr bum tugregendee hahaj uheesei novshnuud.
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.161.60)
    Ёстой балиар новшнууд хийсэн нүгэл нь нүдээрээ гарч идсэн мөнгө нь ходоодыг нь цоолмор Яадгийн уншиж байхад уур хүрч биеийн хамаг үс босчих юм Ойрхон байдаг бол төр нь арга хэмжээ авдаггүй юм бол гулуузаар бүгдийг толгойг хага хага цохих юмсан Ядаж унасан дархлаагаа нөхөж авахгүй юу Биднийг өвчнөөр дийлэхгүй болохоор оюун санаа ,дахлаагаар маань унагааж авах арга Хүрэлсүх мэдэхийн дээдээр мэдэж байгаа Хамтрагч юм чинь юу гэж дуугарч чадах юм Гэр бүлээрээ амар юм болох нь Янгугийн хүүхдүүд араа харж явахгүй бол тэвчээрт хязгаар гэж бий шүү Ядарсан ард чинь нэг л босвол та нар цусаар уйлж уучлалт гуйгаад нэмэргүй шүү
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (64.119.17.206)
    ЖДҮ КОНЦЕСС, ХҮЧИН, ЗОДООН, ХУЛГАЙ, ЛУЙВАР ГЭЭД ХИЙХГҮЙ ЮМ БАЙХГҮЙ ГЭЭД НАМЫН ДАРГА НЬ ТУНХАГЛАА БИЗ ДЭЭ. ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ НЬ ЭНЭ ХҮН ЖДҮ, ТЭНДЭР ХУЛГАЙ ЛУЙВАР БҮГДИЙГ ХИЙЖ ТӨРИЙН ХАЛААС СЭГСЭРЧИХЭЭД ТОМ АЛБАН ТУШААЛД ЭЭЛЖ ДАРААЛАН ТОМИЛОГДООД БАЙДАГ НЬ ӨӨРӨӨ ИХ СОНИРХОЛ ТАТААД БАЙГААМ.
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.161.115)
    Buyan Jagaagiin heldgeer iimerhuu hogiin shariljnuudiig boldog bol undseer ni tasdah heregtei. Heleh muu ug oldohgui yum..
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • Равжаа (202.9.40.125)
    Янгугийн хүүхдүүд бүгд хулгайч болцгоожээ. Хүрэлсүх энэ хоёрыг сэлэмдэж зайлуулах цаг нь болоогүй юу !?
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.40.69)
    Ийм мэдээ уншихлаар хамаг дархлаа унагачих юм Муусайн өлөн царайтай.хахаж гударсан хогнууд
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • zochin (202.126.90.160)
    Hurelsuh bol suh dalaisan ch duugarahgui.tiim shudarga hun bish
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.46.232)
    Онц байдал тогтоож байгаад хийдэг гэсэн. Үнэн юм бна
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.170.70.86)
    Энэ хулгайчуудыг шоронд хийгээч !!!
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • 678 (192.82.78.252)
    Үнэн асуудал юм бол У.ХҮРЭЛСҮХ сайдад ханд, нам дарна.
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
Top