өдөр
шөнө
×

INTERNATIONAL POLICY DIGEST: Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор дахь хөрөнгө Монголчуудыг бухимдуулж байна

Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор дахь хөрөнгө ил болсон асуудал Монголчуудын уур бухимдлыг төрүүлж байгаа талаар International policy digest онцолсныг орчуулан хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхиийлөгч Халтмаагийн Баттулга 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ авилгач албан тушаалтнуудын оффшорт нуусан хөрөнгийг эх орондоо оруулж ирэх чиглэлд шийдвэртэй алхам хийнэ гэх амлалтыг сонгуулийн кампанит ажлынхаа гол мессеж болгосон. Гэсэн ч тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа энэхүү амлалтаа ажил хэрэг болгоогүйгээр үл барам сүүлийн үед түүний оффшор дахь хөрөнгө ил болсон асуудал Монголчуудын дургүйцлийг дээд зэргээр төрүүлж байна.

Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард Хувийн ашиг сонирхлын тухай хуульд нэмэлт оруулж, төрийн албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд оффшор бүсэд өмч хөрөнгөтэй байх, компанитай байхыг хатуу хориглосон.

Мөн 2017 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Засгийн газар Сингапур улсыг оффшор бүс хэмээн албан ёсоор зарласан. Энэ дагуу Сингапур бол Монгол Улсын хувьд оффшор бүс. Гэтэл Сингапурт бүртгэлтэй “Женко Холдинг Пи-Ти-И”-ийн хувьцааг Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн төрсөн охин Б.Намуун болон Сингапурын тэрбумтан Билли Лимийн хүү Деннисээр дамжуулан эзэмшдэг болох нь ил боллоо.

Энэхүү компанийн захирлуудаар Б.Намуун, Деннис Лим нар тус тус бүртгэгдсэн байна.

Монголын Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой Сингапурын баримт бичгүүдээс харахад Х.Баттулга “Женко Холдинг Пи-Ти-И” гэх оффшор бүсэд бүртгэлтэй компанийн гарын үсэг зурдаг захирлаар 2007 оныг хүртэл ажиллажээ. Тухайн үед тэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдож аль хэдийнээ оффшор бүсэд үйл ажиллагаа эрхэлдэг компанийн захирлаар ажиллах ёсгүй нэгэн болсон байв. Үүний дараа Х.Баттулга нь нэг сая долларын дүрмийн сантайгаар үүсгэн байгуулсан тус компанийнхаа өөрийн эзэмшлийн хувьцаагаа охиндоо шилжүүлжээ.

Мөн 2010 онд Х.Баттулга Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар оффшор бүсэд бүртгэлтэй Ming Нing Waterworks Limitedincorporated in Cayman islands компанид заржээ.

Х.Баттулга  нь “Камекс” гэх компанийг Монгол Улсад үүсгэн байгуулж, охин компаниуд нь нүүрс, алт, зэсийн 17 лиценз авсан байдаг аж. Тэдгээрийн нэг нэг нь стратегийн томоохон орд болох Төгрөг нуурын нүүрсний орд юм.  

“Камекс” ХХК-ийн 90 хувийг Х.Баттулга өөрөө эзэмшиж, Ядамсүрэнгийн Батсүх буюу “Ард Батсүх” 10 хувийг эзэмшиж байсан байна. Гэтэл Х.Баттулга өөрийн нэр дээр байсан 90 хувийн хувьцаагаа 2007 оны гуравдугаар сард өөрийн охин Б.Намуунд шилжүүлжээ. Улмаар нэгхэн сарын дараа буюу 2007 оны дөрөвдүгээр сарын 4-нд  төрсөн эгч Халтмаагийн Цэндсүрэнд бүх хувьцаагаа шилжүүлсэн байдаг аж.

Энэ бүх үйл явдлын дараа “Камекс” ХХК-ийн толгой компани болгож “Камекс Пи-Ти-И” нэртэй Сингапурт бүртгэлтэй оффшор компанийг үүсгэсэн байгуулсан байна.

“Камекс Пи-Ти-И” компанийг Британийн Виржинийн арлуудад байрладаг Well Delight нэртэй өөр нэг оффшор компани эзэмшдэг ажээ.

ЭХ СУРВАЛЖ: INTERNATIONAL POLICY DIGEST

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (172.58.139.175)
    Hyadad zaraad duusah nuhur yumaa tugurgiin ord sots yed ulaanbatariig hangah nuutsund baisan ord
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (223.38.21.169)
    Өшөө болоогүй шүү.Дахиад идэж уух юм зөндөө байна монголчуудаа.Та нарыг хошгоруулсаар дуусах болно .
    2021 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.161.31)
    Пөөх
    2021 оны 12 сарын 28 | Хариулах
  • Ганбаатар (139.5.216.236)
    Дандаа худлаа бичнэ. Сонгуулиас өмнө бичих нь яасан юм бэ? Гэвч ерөнхийлөгч оффшороос ямар мөнгө оруулахыг нь л харъя. Түүнээс биш түүнийг сонгуульд оруулахгүй гэж ингэж байгаа бол явуургүй алхам. Тэгэж л харагдаж байна
    2021 оны 12 сарын 28 | Хариулах
  • Иргэн (202.55.188.89)
    2021 оны 7 сард хугацаагаа дуусангуут Саарал ордноос ганц худаг руу шууд маршлах нь дэ
    2021 оны 12 сарын 28 | Хариулах
  • иргэн (192.82.72.33)
    Юу ярьж аод түмнийг хуурч . соэгогдлоо. Оффшиороо яах үгүй байж ЗГ-ыг иргэдэд сая саяаар нь мөнгө өг ч гжх шиг Ёстой муухай хүн юм аа.
    2021 оны 12 сарын 28 | Хариулах
  • Fuck Jenko (202.170.70.86)
    ugaasaa hulgaich deeremchin shd ee manai blg.chuud songoltoo dandaa buruu hj alddag bhgui yu
    2021 оны 12 сарын 28 | Хариулах
Top