Жүжигчин Б.Навчаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг өөртэй нь холбоотой асуудлаар илт худал мэдээлэл тараасан гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулахаар болжээ.
Учир нь 2020 оны 12-р сарын 5-ний өдөр Х.Нямбаатар Улаан бал нэвтрүүлэгт ярилцлага өгөх үеэрээ “Жүжигчин Навчаа Х.Нямбаатарыг 14 настай хүүхэд хүчиндэгч гэж хэлсэн” гэж намайг гүтгэсэн. Миний зүгээс хэзээ ч Х.Нямбаатарыг 14 настай хүүхэд хүчиндэгч гэж нэг ч удаа бичиж байгаагүй. Гэтэл ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар миний яриагүй зүйлийг минь ярьсан мэт, бичээгүй зүйлийг минь бичсэн мэт ойлголт өгч удаа дараагийн үйлдлээр гүтгэсэн тул түүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон хэмээн мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл (38)