Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилох Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ.
Боловсрол:
Ц.Цогт нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой.
- 1983-1993 онд Архангай аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургууль,
- 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр,
- 2007 онд АНУ-ын хууль зүйн Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллежийг хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн.
- 2017 онд Япон Улсын Нагояагийн их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
- 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар,
- 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслахаар,
- 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр,
- 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр,
- 2013 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байв.