"Эрэл" компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатад холбогдох давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны болж, шүүхээс хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргажээ.
Ингэхдээ Б.Эрдэнэбат 120 сая төгрөгийн торгууль төлөөд батлан даалтаар суллагдахаар болсон байна.
Хэргийг нэхэн сануулбал, “Эрэл” компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн наймдугаар сард Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс Б.Эрдэнэбатад 7 жилийн хорих ял оноож, эхнэр Д.Сэргэлэнг гэмт хэрэгт холбогдолгүй хэмээн үзэж, цагаатгасан юм. Улмаар Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж "Номин"-ын Ш.Баярсайханд олгуулахаар шийдвэрлэжээ.