Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ цахилгааны төлбөрөөс чөлөөлөх шийдвэр гарсан эхний өдөр 8 хувь, хоёр дахь өдрөө 10 хувийн өсөлттэй гарсан талаар Диспетчерийн үндэсний төвөөс мэдээлсэн байна.
Энэхүү өсөлт:
- Зуслангийн хойд чиглэл
- Баянхошуу
- Амгалан, Баянзүрх
- Нүхт чиглэлд хамгийн их гарчээ.
Нүхт орчимд амьдардаг айл өрхүүдий хэрэглээ 58 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх энэ талаар "Нийт хэрэглээний 96 хувь нь ахуйн хэрэглэгч байна. Тэр дундаа гэр хорооллын хэрэглэгчид. Орон сууц болоод ААН-ийн эрчим хүчний хэрэглээ 6-7 хувьтай байна. Хэрэглээ өсөж байгаа гэр хорооллын амины орон сууцны нэг хэсэг Нүхтэд байгаа. Нүхтэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ хоёр дахин өссөн байна. Ашигладаггүй байр, орон сууцаа халааж байна" хэмээн мэдээлэл өглөө.