өдөр
шөнө
×

Ц.Элбэгдорж Ерөнхий прокурорт хандан өөрт нь холбогдох яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан хүсэлт гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Монгол Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан Танаа

Төрийн хууль цаазын Тэргүүн зөвлөх Таны түмэн амгаланг эрж, энэхүү зурвасыг бичих болсоны учир:

НЭГ, Төрөөс намайг шалгах ажил өндөрлөж байгаа бололтой. Төрд алба хаших миний бүрэн эрх дуусгавар болсоны дараа удалгүй намайг шалгах, мөрдөх ажиллагаа албан ёсоор эхэлсэн. Энэ ажлыг Прокурорын байгууллагын оролцоо, чиг үүрэг хяналт дор Авлигатай тэмцэх газраас хэрэгжүүллээ. Монгол улсын хууль хяналтын байгууллагаас намайг шалгаж мөрдөж, байцаалт тодруулга авч ажилласанд би талархалтай байна.

Хуулийн байгууллагаас дуудсан цаг хугацаанд нь зохих газар нь очиж тайлбар байцаалт өгч, бүрдүүлж шийдвэрлэж байгаа хэргийн материалтай биечлэн танилцаж ирлээ. Энэхүү ажиллагаа өнгөрсөн хугацаанд арав гаруй удаа хийгдсэн ба бүгдэд нь өөрийн биеэр оролцсон болно.

Харин миний бие надад тулгаж байгаа, намайг үйлдсэн гэх эрүүгийн хэрэг, түүнийг үүсгэх болсон учир шалтгаан, иж бүрдэл, үйл явцтай огт санал нийлэхгүй байгаагаа дашрамд дурдъя. Мөрдөн шалгах ажиллагаа албан ёсоор дуусгавар болж байна. Надад хийх ажил багагүй хуримтлагдлаа. Алт шиг цаг хугацаагаа баахан барлаа.

Нэр бүхий нэг дунд сургуулийн миний өөрийн эзэмшдэг 10 хувийн хувьцаа болон Оросын Холбооны улсын эзэмшилд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбогдуулан надад ял тулгаж, яллах дүгнэлт үйлдлээ.

Намайг буруутгаж байгаа хэрэг хууль эрх зүйн талаасаа үндэслэлгүй, гэмт хэргийн обьектив болон субьектив бүрэлдэхүүнгүй, нотлох баримт гэх зүйлд өрөөсгөлөөр хандсан. Зөвхөн яллах буруутгах талыг барьж ажилласан хуулийн мэргэжлийн болон түүхэн цаг хугацааны шалгуур үл даах элдэв цаас, үг өгүүлбэр, түүврийн эмх журамгүй, цоохор цуглуулга гэж би харж үнэлж байна.
Энэ тухай, цаг бүр нь өмгөөлөгч хууль хяналтын зохих байгууллага албан тушаалтанд миний хүсэлт, гомдлыг дамжуулан илэрхийлж ирсэн. Энэ бүхнээс Нийслэлийн болон улсын Ерөнхий Прокурорын газарт, (Нийслэлийн прокурорын газрын прокурор Ч.Мөнх-Эрдэнэ, Х.Еркебулан, Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий Прокурор Ш.Нямдорж, Монгол Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан) гаргасан гомдол хүсэлтийн хариу хуулийн шаардлага хангаагүй, хүсэлт гомдлыг барагдуулах ямар нэг тодорхой ажил хийгдээгүй болохыг энд дурдахаас өөр аргагүй байна. Уг хүсэлт, гомдлоос зөвхөн 2020 оны сүүлийн гурван сарын хугацаанд гаргасныг он сараар нь тоймловол: ( 2020 оны аравдугаар сарын 13, мөн сарын 21, 2020 оны арваннэгдүгээр сарын 05, мөн оны арванхоёрдугаар сарын 07, 12 дугаар сарын 11-ний өдрөөр огноолсон) ийм байна.
ХОЁР, Намайг буруутгаж байгаа асуудлын талаар:

а) “Эй Эс Юу” гэх дунд сургуулийн 10 хувийн хувьцааг миний бие эзэмших болсон үйлдлийг хууль зөрчсөн, авлига авсан гэж буруутгаж байгаа юм. Намайг яллан буруутгаж байгаа энэ асуудал аль ч талаасаа гэмт хэрэгт тооцох, түүнд хэн нэгнийг буруутгах үндэслэл, боломж үгүй иргэн хоорондын харилцаа гэдгийг Та бүхэн сайн мэдэж харж ойлгож байгаа.

Цаг хугацааны хувьд. Тус сургуулийн 10 хувийг би 2007 оны арваннэгдүгээр сараас албан ёсоор эзэмшдэг. Энэ тухай гэрээ, тогтоол, зохих шийдвэр бичгийг би АТГ-т гаргаж өгсөн. Мөн тодорхой гэрчүүд энэ талаар мэдүүлэг, зохих баримт, тайлбарыг өгсөн байгаа.

Гэмт хэрэг үйлдсэн гэх миний хувьд: Би 2007 оны дурдсан хугацаанд төрийн болон, төрд улс төрийн ямар нэг ажил албан тушаал эрхэлж байгаагүй. Иймээс уг хувьцааг хахууль, авлига хэлбэрээр надад өгөх, би тийм хэлбэрээр түүнийг олж авах боломжгүй юм. Энэ нь эрх зүйн талаасаа цэвэр иргэний хуулийн харилцаанд багтах бөгөөд эрүүгийн ямар нэгэн шинж байдал агуулаагүй. Агуулах ч аргагүй юм.

Бодит байдал. Улаанбаатарт Монгол Англи хэлний сургалт явуулдаг дунд, сургууль байгуулах шаардлага байна. Энэ нь улс орны эрх ашиг, зайлшгүй хэрэгцээ, хууль журмын шаардлагад нийцэж байна гэж миний бие болон уг сургуулийг үүсгэн байгуулах санааг гаргасан хүмүүс үзсэн юм. Сургууль байгуулах ажил тодорхой цаг хугацаа, хөрөнгө оруулалт, зөвшөөрөл шаардлага, боловсон хүчин, удирдлага зохицуулалтын шат дамжсаар бодит бүтээн байгуулалт болсон.
Одоогоос 13 жилийн өмнө буюу 2007 оны арваннэгдүгээр сард уг сургуулийн надад ноогдох хувьцаа баталгаажиж миний нэр дээр ирсэн. Уг хувьцааны шилжилтэд гэмт үйлдлийн шинж байна гэж үзэж намайг буруутгах гэж оролдож байгааг аль ч утгаар хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энд ямар нэг хууль бус үйлдэл, санаархал, оролдлого байхгүй болно. Байх ч боломжгүй. Иргэн Л ч энэ тухай мэдүүлэг, нотолгоог өгсөн. Түүний УИХ-ын гишүүнд 2008 онд нэр дэвшсэн дэвшилт дээрх үйлдэл хоёр хоорондоо ямар нэг хамааралгүй болохыг өөрийн биеэр тэр нотолсон.

Уг сургуулийг бий болгох, байгуулахад иргэний хувиар миний гаргасан санаа, оролцоог зохих оролцогчид 10 хувь гэж үнэлсэн. Оролцоо үнэлгээнд тухайн үед намайг төлөөлж байсан хүн миний тэр хувьцааг надад шилжүүлсэн, иргэд хооронд хийгдсэн хэлцэл юм. Уг хэлцлийн талаар аль нэг талаас, хэн нэг хүн, байгууллагаас гаргасан санал гомдол, эрх зүйн маргаан байхгүй болно.

Дахиж хэлье. Хэн ч энэ талаар гомдол хүсэлт, маргаан үүсгээгүй. Хаана ч хандаагүй. Гайг газар доороос гэгчээр ухаж шалгаж, мөрдөж мөшгиж, олны хэл ам, зохион байгуулалттай намайг онилсон түмэн гүжир гүтгэлгийг шалгасаар, ухсаар байгаад хэрэг болж магадгүй гэж дээрх “өвс”-ийг олсон бололтой. Төрийн шалгалт (их хүч, их анхаарал тавьж, дуулиан шуугиан болж хийсэн)-аас ийм дүнтэй гарч байгаадаа нэг талаар баярламаар, нөгөө талаар яаж ч хамаагүй яллаж, шийтгэх гээд байгааг нь харахаар гомдмоор ч юм шиг. Ийм байна, товчхондоо.

Эй Эс Юу ХХК-ийн, олны мэддэгээр “Америк сургууль”-ийн 10 хувийг эзэмшдэгээ би 2008 оны намраас мөн 2009 оны зунаас төрийн улс төрийн тодорхой албанд орсон цагаасаа Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хууль номын дагуу, уг мэдүүлгийг бөглөх хуулийн шаардлагыг ханган мэдүүлсээр ирсэн. Надад энэ хөрөнгөтэй холбоотой Монгол улсаас завшсан, зувчуулсан олны нэрлэдгээр “идэж уусан” зүйл байхгүй.

Төрийн албан хаагч ийм буруу зүйл хийж болохгүй гэдгийг би сайн мэднэ. Төрд ажиллаж байгаа хүн хувь хувьсгалаа ялгаж яаж ажиллах ёстой, тэр алтан зарчмыг би баримталж явахыг үргэлж хичээдэг байсан. Улсаасаа, бусдаас хулгай хийх, авлига авах, зүй бус зүйлд албан тушаалын байдлаа ашиглах санаа оролдлогыг би гаргаж байгаагүй.

Гэвч иргэдийнхээ хардах хэлэх эрх чөлөөг хүндэтгэх, төрөөрөө шалгуулж хар цагаанаа ялгуулахыг би нэр төрийн хэрэг гэж үздэг. Иймдээ ч та бүхний хийсэн шалгалт, мөрдөлт, байцаалтад би эмзэглэдэггүй. Харин баярлаж явдаг. Гэхдээ хийгээгүй, үйлдээгүй, бүр санаанд ч оромгүй зүйлээр буруутгагдаж яллагдахыг би хэзээ ч зөв гэж үзэхгүй.

“Юмыг яаж мэдэхэв” гэсэн хандлагаар, заавал юу ч хамаагүй олж зүүх гэсэн, хүчээр яллахад ашиглаж ирсэн хууль хүчнийнхний буруу арга буюу “наалтуур хэрэг” гэгчийг босгох гэсэн хууль бус оролдлого илт харагдаж байна. Хийсэн хэрэг, зөрчсөн хууль энд надад байхгүй. Иймээс намайг яллаж байгаа асуудал шүүхэд шилжихийн өмнө Танд хандаж, дээрх ялын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгөхийг биечлэн хүсэж байгаа юм.

б) “Эрдэнэт” үйлдвэр болон “МонРосцветмет” нэгтгэлийн Оросын талын 49 хувийг Монгол улсад авч ирсэн гэх үйлдэлд намайг буруутгаж яллаж байгаа юм. Би уг үйл ажиллагааг хэзээ ч буруу зүйл гэж үзэж байгаагүй. Одоо ч уг хувийг Монгол улсад оруулж ирсэн нь шүүхээр шүүгдэх биш, нийтээр алга ташиж баяр хүргэх ёстой үйл ажиллагаа гэдэгт эргэлздэггүй.

Харь орны эзэмшилд байсан Монгол улсын баялаг, газар шороо, үйлдвэр уурхайн хувь Монголдоо ирсэн. Улс төр, атаархал мөчөөрхөл, олны хардлага сэрдлэг байгаа бол шалгаж нягтлах нь зөв. Хэрэв буруу зөрүү, солиу гажуу зүйл байвал засаж залруулж Монгол улсын нийтлэг эрх ашиг, хууль журамд нийцүүлэх бол хийгдэх ёстой ажил. Хийгдээд ч явж байгаа.

Хөрөнгийн тухайд: Хавтас хэрэгт шинжээчдийн гэх дүгнэлтээр зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ыг эзэмшилд байсан хувийг 9.609.022.917.440.00 буюу сийрүүлбэл есөн их наяд, зургаан зуун есөн тэрбум, хорин хоёр сая, есөн зуун арван долоон мянга, дөрвөн зуун дөчин төгрөг гэж үнэлсэн байсан. Дээр нь “Монголросцветмет” нэгтгэлд хамаарах үйлдвэр уурхай, эзэмшдэг байсан тусгай зөвшөөрлийн зах зээлийн үнэ үнэлгээг нэмэх. Лав Эрдэнэтийн 49 хувийн талаас дутахгүй, цаашид эдийн засгийн эргэлт, ашиглалтад ороход ямар үнэлгээтэй болохыг зөвхөн эрэлт хэрэгцээ, тухайн үеийн үнэ ханш мэдэх асуудал. Монгол улсад шилжиж ирсэн хөрөнгөний хувьд ийм юм.

Хохирогч, нэхэмжлэгчийн тухайд: Дээрх хөрөнгө, баялаг ОХУ-аас Монгол улсын мэдэлд ирснээр хэн нэг хүн, байгууллага, аль нэг субьект тэр дотроо Монгол улсад “би” гэж нэхэмжлэх хохирогч байхгүй. Ямар ч хохирогчгүй хэлцэл гэсэн үг. Уг хувийг авч ирэхэд шаардагдсан төлбөр тооцоо нь гэрээ хэлцлийнхээ дагуу хийгдээд цэгцэрч байгааг хавтаст хэргээс харж болно.

Асуудал бол уг хөрөнгийн удирдлага, эзэмшил, хувьцаа хаана, хэнд байх цаашид хэрхэн оновчтой шийдвэрлэх тухай гээд үргэлжилж байна. Үргэлжилж байгаа үйл хэргийг дундаас нь тасалж эрүүжүүлж болохгүй. Эдийн засгийн шийдэл харилцаа өрнөж байна. Энд төгс шийдэл байхгүй ч, арай дээр, боломжит, гарлага шамшигдал багатай, илүү үр ашиг бүхий хувилбар руу цаг хугацааны эрхээр очиж л таараа.

Харин дээрх хувь Монголын болсноор Монгол улс, төр засаг, ард иргэд хожиж байгаа. Уг үйлдвэр аж ахуйн газраас орж ирдэг, татвар, төлбөр, ноогдол ашиг, даатгал шимтгэл, үйлчилгээний хөлс бүгд 100 хувь Монгол улсад шингэж байгаа. Одоогоор энэ хувийг төгрөгөөр үнэлбэл хэдэн их наяд болсон. Цаашид ч жил улирал тутам Монгол улсад олон оронтой тоогоор илэрхийлэгдэх ашиг болж орсоор байх болно. Шууд хэлбэл Монгол улс, Монголын ард түмэнд маш их өгөөжтэй, ашиг орлоготой хэлцэл болсон гэдэг нь дээрх баримтаар нотлогдож байна.

Энэ орлогоос Монгол улс, орон нутгийн төсөв бүрдэж иргэд, албан тушаалтнуудын цалин хангамж, тэтгэвэр тэтгэмж тавигдаж, хүүхдийн мөнгө орж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт босож, ажлын байр нэмэгдэж, манай эдийн засгийн хэмжээ дамжаа ч үржих нөлөөнийх нь ачаар тэлж байгаа. Үүгээр олон зовлонгийн үүд хаагдаж, олон асуудал шийдэгдэж, олон хүн амаа тосдож, түмэн хүн нэр нүүрээ тахалж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн санаачилгаар жорлонд 100 тэрбумаар нь зарж, Засгийн газрын шийдвэрээр дулаан цахилгаан, хог усныхаа үнийг хүртэл тэглүүлж, зуун хувь үндэсний болсон Эрдэнэт үйлдвэртээ бид энэ ачаагаа үүрүүлж байна.

Харин түүнийг олж ирсэн, оруулж ирсэн, их эрсдэл, их ачаа, ял зэмээс үл айсан хэдэн нэр бүхий зоригт, золбоолог, монгол хөвгүүд орон шорон хэсэж, оюун санаа, эрүүл мэнд, ар гэр, эд хөрөнгөөрөө хохирч өдий болтол гундуухан явна.

Миний хувьд. Эрдэнэтийн гэх асуудлаар намайг зүсэн зүйлээр буруутгасан. Террорист, толгойлогч, эзэн, авлигач, завшигч аль болох муугаар яллах гэж оролдлоо. Эрүүгийн хуулийн хатуу зүйл анги бүрийг шүүрдэж наах гэж хичээлээ. Эцэст нь үйлдвэрийн дээрхи хувийг авч ирэхдээ хэргийг үгсэж тохиролцож, бүлэглэж, зохион байгуулсан эзнээр тодруулж Монгол төрийн нэрийн өмнөөс намайг яллаж байгаа юм байна.

Үгсэж тохиролцсон гэхийн тухайд: Дээрх хоёр үйлдвэр, аж ахуйн нэгжийн гадаад улсын эзэмшлийг Монгол улсад авч ирэх тухай надтай Монгол улсын иргэн хэн нэг хүн, аль нэг байгууллага, аж ахуйн нэгжийг төлөөлөн ярьж, хэлэлцэж, төлөвлөж байгаагүй. Иймээс дээрх ажлыг хийхийн тулд тохиролцож бүлэглэх, зохион байгуулах боломжгүй юм.

Харин надад “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшдэг хувь манай улсад ирж байгаа тухай нэг л хүн хэлсэн. Өөрийн санаачилгаар, олон улсын хурлын завсарлагаар албан бус уулзалтын үеэр. Тэр хүн бол одоо ч ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Владимир Владимирович Путин юм. “Танайхыг үйлдвэрээ эзэмшээд аваад явж чадна гэдэгт итгэж байна” гэж Путин Ерөнхийлөгч лавласан байдалтай хэлсэн. Миний бие түүнд “чадна” гэж хариу илэрхийлсэн. “Эрдэнэт” болон “МонРосцветмет”-ийн эзэмшил, хувьцаа Монгол улсад ирэхэд оролцсон миний оролцоо, үйлдэл энэ хүрээнээс хэтрээгүй.

Тэр тусмаа уг асуудлыг хаалттай журмаар хэлэлцсэн Монгол улсын Засгийн газрын хурлын тухай, тэнд яригдсан зүйл, шийдвэрийн талаар хожим нийтэд ил тод болох үеэр би мэдсэн. Дашрамд Засгийн газрын шийдвэрт Ерөнхийлөгчөөс нөлөөлөх, хориг тавих эрх үүрэг, боломж хуулиар байдаггүйг энд онцлон дурдья. Уг үйл ажиллагааг би Монгол улсын эрх ашгийг хохироосон, улс орон, ард түмэнд хортой, хохиролтой зүйл болсон гэж аль ч тохиолдолд үзэж байгаагүй.

Энэ тухайгаа 2016 оны намар хэвлэлийнхний асуултад хариулахдаа ч тодорхой ярьсан. Мөн оны өвөл Улсын Их Хурлын чуулганд бүрэн эрхийнхээ дагуу оролцож эрхэм гишүүдэд буруу, яарсан шийдвэр Та бүхэн гаргаж болохгүй гэдгийг нь хэлсэн. Бүр Монголд ороод ирсэн, Монголын талын эзэмшил болсон уг үйлдвэрийн эзэмшлийг “төрд 34 хувь, хувийн хэвшилд 33 хувь, иргэдэд хувьцааг нь арилжих байдлаар 33 хувиар тус тус эзэмшүүлбэл боломжит хувилбар” энэ болох бус уу гэдэг санаагаа хүртэл ил тод хэлсэн.

Миний хувьд “Эрдэнэт” үйлдвэр, “МонРосцветмет” нэгтгэлийн хөрөнгөөс хувьдаа авсан нэг хадаас ч байхгүй. Эзэмшдэг нэг ч хувь надад байхгүй. Гаднаас олж ирсэн 49 хувийн эзэмшлээс завшсан, тэр талаар бодсон хуйвалдсан, бусадтай үгсэн тохирсон, зохион байгуулсан нэг ч үйлдэл, санаа, оролдлого надад байгаагүй. Одоо ч байхгүй. Тийм үйлдэл, үйл ажиллагаа надаас гарах боломжгүй. Энэ бол миний хүмүүжил, зарчим, үнэт зүйл, араншин, замналтай нийцэхгүй. Түмний үйлс бүтлээ, Монголд хэрэгтэй юм боллоо гэж л бодож явсан. Хэн эзэмших, удирдах, яах нь тусдаа асуудал.

Харин нэмж хэлэхэд уг асуудлаар Монгол улсдаа гавьяа байгуулсан иргэдийг буруутгаж байгаа буруутгалтай би санал нийлдэггүй. Одоо болтол дээрх хувь хувьцаа, шилжилт эзэмшил тойрсон асуудал бол манай иргэд, төр, аж ахуйн нэгж байгууллага хооронд л өрнөж байна. Шийдлийн эрэл хайгуул, улс төр, атаархал жөтөөрхөл дуусаагүй байна.

Бүх юм тогоон дотроо болж байна. Түүнийг алдаж асгах хэрэггүй юм. Тэр тусмаа энэ асуудлаар хэн нэг Монгол хүн, өөр нэг Монгол хүнийг гайтуулах, яллах, шүүх шаардлага байхгүй. Ёстой сайн нь ч, муу нь ч бидэнд сургамж болж үлдэхэд л хангалттай.

Харин дахиж хэлэхэд дээрхийг бодитойгоор, байгаа зүйлийг байгаагаар нь ойлгох гэхээс илүүтэй зөвхөн буруутгах талыг барьж онц ноцтой зохиомол хэрэгт тулган яллах дүгнэлт гаргаж гэмгүй иргэдийг хэлмэгдүүлж буйтай би огтхон ч санал нийлэхгүй байгаа юм. Гэмт хэргийн болон гэмт хэргийг шийдвэрлэхтэй холбоотой хуулиар яллах болон цагаатгах талыг ижил тэнцүү барьж, хэрэг бүрдүүлэлтэд тэнцвэртэй хандах алтан зарчим энэ асуудал дээр хэрэгжсэнгүй. Шударга ёсны дэнс хэтэрхий нэг тал руу савлажээ.

“Эрдэнэт” үйлдвэр, “МонРосцветмет” нэгтгэлийн Оросын талын өмчлөлийн асуудлыг шийдсэн олон улсын гэрээнд манай УИХ-аас 2015 оны арваннэгдүгээр сард өөрчлөлт оруулсан. Уг эзэмшил ОХУ-ын Ростех-д шилжиж, Монгол улс эдлэх давуу эрхээ дуусгавар болгосон байдаг.

Харин ийм эгзэгтэй үед Монгол улсын аж ахуйн нэгж санаачилгатай, эх орончоор асуудалд хандаж өөр улсад, өөр аж ахуйн нэгжийн эзэмшилд шилжиж болох хувийг авч ирсэн эрх зүйн эмзэг болон ээдрээт нөхцөл байдлыг энд өчүүхэн ч авч үзээгүй. Оросууд бидэнд сонголт хийх боломж хэзээ ч олгож байгаагүй. Санал нь тулгалт, тулгалт нь бодлого, үйлдэл болдог. Оросын эзэмшлийн хувийг Монголдоо хэрүүл тэмцэлгүй авч ирэх цорын ганц боломж нь тэр байсан байх.

Уг хэлцэл хийгдэхэд олон улсын гэрээ хэлцлийн эрхээр дагнан мэргэшсэн нэр хүнд бүхий хуулийн фирм, нэгж, мэргэжилтнүүд тухайн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн үндэс, үр дагаврын тухай олон улсын болон үндэсний хууль тогтоомжийг шүүрдэн шинжилж санал зөвлөмж гаргасан байдаг. Тэр бүх нарийн, мэргэжлийн, үнэтэй зөвлөмж санал, үндэслэлийг мэдсэн, мэдүүлсэн боловч авч хэлэлцсэн, хэрэг баримтад хавсаргасан, нотлох баримтын түвшинд үнэлсэн харгалзсан зүйл байхгүй. Ийм алхам, хуулийн ажиллагаа хийгдээгүй байна.

Бүх зүйл дээр яллах буруутгах даргын мэдэлд булааж авах оролдлого, түрэмгий үйл ажиллагаанд зохицуулан хийх гэсэн гэсэн нэг л урсгалтай замыг сонгосон. Замын нөгөө урсгал болох гэрээ хэлцэл, хүний эрх, захиргаа иргэний маргаан, үндэслэл тайлбар, болсон үйл явдлын үнэн, бодит байдлыг харгалзаж үзээгүй. Харин төрийн бус, төрийн эрх мэдэлтэй бус, хууль хүчний бус талыг хэт дарамталж хүчээр эрх мэдлийн муйхарлал, лантуун дор асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагаа явсан. Энэ асуудал дээр Монгол төрийн, хуулийг хэрэгжүүлэх, хянан шалгах байгууллагын нэг нүд бүрэн таглаастай, боолттой явж ирлээ.

Дээрх үйл ажиллагаанд зөвхөн Прокурорын болон мөрдөн шалгах байгууллага түүний удирдлага, ажилтнуудыг буруутгах нь бас өрөөсгөл болно. Тэднийг улс төрийн бохир тоглоомд хэрэглээд хаядаг бээлий адил ашиглах гэж улайрч, үргэлж дарамталж шахаж байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй. “Шалгах гэж шалгасангүй. Шалга гэсний учир шалгалаа”. “Яллах гэж ялласангүй. Ялла гэсний учир яллаж байна”. Яг ийм хандлага энэхүү “хэрэг” гэх зохиомол жүжигт бүрэн давамгайлжээ. Харин хожим хойно 152 хавтастай, жижиг “портер” шахуу тэр том хэрэг, материал цагийн шалгуурт орж, сонирхсон хүн бүрийн хүртээл болно. Ном зохиол, кино сурвалжлага, баримт жишээ, хэлэлцүүлэг болон сургууль соёлоор дамжиж цаг хугацааны шүүлтүүр, шалгалтаар бүрэн орно гэдэгт би эргэлзэхгүй байна.

Надад болон надад хамаатуулж яллаж байгаа хэргийн гол учиг, учир шалтгаан миний хамтрагч болгож буй хүмүүс рүү гэхээс илүүтэй над руу зөвхөн улс төрийн, мөн харь өнцгөөр жадны үзүүр болон чиглэж байгааг би харж байна. Мэдэж байна. Мэдэрч байна. Надаар төлөөлүүлж Монгол улсын эрх, эрх чөлөөт байдал, бие даасан, өөрийнхөө хувь заяаг өөрөө шийддэг улс байх боломж руу хийж байгаа давхар цохилт. Түүнийг хаанаас, хэний гараар, захиалгаар, өс хорсолоор хийлгэж байгаа нь ч нууц биш юм. Бас Монголын төлөө эр зориг, итгэл зүтгэлийг үүгээр нухчин дарах гэсэн харийн, өөрийн нийлсэн явуулга. Ийм бузар, буруу үйл ажиллагаанд Монгол улсын хууль хяналтын болон, шүүн таслах байгууллагыг татан оролцуулж болохгүй.

Би энэхүү хүсэлтдээ намайг болон бусад хүмүүсийг буруутгахыг оролдсон тодорхой гэрч, шинжээч, оролцогч, баримт, хавсралтаас тухайлан авч тусгасангүй. Ганцхан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн гэхдээ сүүлчийн яллах, дүгнэлтэд ашиглаагүй дүнг дурьдсан болно. Монгол улсад орсон орлогын нэг хэсэг гэдгээр түүгээр жишээ авсан төдий. Бусдаар дээр гаргаж бичиж байгаа зүйл бол миний хувийн дүгнэлт, өөрийн амьдралын туулж байгаа гашуун бас сургамжит хуудаснаас ишлэл авч байгаа төдий юм. Надад бас иргэний хувьд өнгөрснийг эргэцүүлж, ирээдүйгээ харж төвлөрч хийх бүтээх ажил их байгааг ч өмнө дурьдсан.

ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХИЙН ХУВЬД УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ТАНД:

НЭГ. Намайг хэлмэгдүүлэх, буруутгах ажиллагаанд бусад эрдэнэт хүний хувь заяаг хамаатуулах нь буруу юм. Тэд бол буруугүй. Монголын хөгжил дэвшилд туйлын их тус хувь нэмэр оруулсан, оруулах хүмүүс.

ХОЁР. Миний гэх хэрэг улс төрийн ус давс дэндүү их холилдсон, ханасан уусмал төдий юм. Бүр тодруулж хэлбэл тодорхой сонирхол бүхий, өөрийн тань томилгоо, халаанд хамаатай этгээдийн ажил. Ил тод шаардаад, өдөр шөнөгүй шахаад, чичрээд байгааг олон түмэн мэдэж байгаа. Би ч бас мэднэ.

ГУРАВ. Олонд ил болсон, нууц нь алдагдсан, цагийн ая даахгүй ийм башир тоглолтод Монгол Улсын хууль, хууль ёсыг хэрэгжүүлдэг байгууллага ашиглагдаж хэрхэвч болохгүй гэж би үзэж байна. Иймээс нэр бүхий прокуророос гаргасан яллах дүгнэлтийг хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож өгөхийг Танаас хүсье.

Цаг хугацаа өнгөрөх тусам Монголын төлөө зүрх, шүүх, хууль намайг цагаатгах болно. Харин энэ ажлыг өнөөдрөөс эхлэхийг, бүрэн эрхийнхээ дагуу Таныг эхлүүлэхийг Танд би энэхүү хүсэлтээр илэрхийлж байна.

ХҮСЭЛТ ГАРГАСАН:

МОНГОЛЫН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

2020 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (80)

  • zochin (66.181.161.91)
    enenii hiisen herguudiig toochvol duusahgui daanch dandaa hunii garaar mogoi bariuldag novsh doo teriigee oo sevgui tseverhen hiine gej jigteihen hyatad tsustai yum bolhooroo bidnees iluu uhaantai hodoldog luivarchin daa
    2020 оны 12 сарын 20 | Хариулах
  • иргэд олон түмэн (64.119.27.82)
    Эрээ цээрээ алдсан ноцтой гэмт хэрэгтэний ичгүүргүйгээр биеэ өмөөрсөн ийм юмыг нийтэд тарааж олны толгой эргүүлэх ямар хэрэг байна,энүүнд өөр олон хэрэг холбогдон шалгагдах учиртай,сүүлийн үед хэлмэгдэл гэж өөрийгөө өрөвдүүлэх арга хэрэглэж байгаа нь энэ,хорьж үйлдэл бүхэнд нь сайн шалгах хэрэгтэй
    2020 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.90.1)
    Ш Тогтох Дээрхи яллах дүгнэлт арайл өрөөсгөл харалган бишүү.Цаг хугацаа өнгөрөх бүр хийсэн ажил,улс төрчийн хувьд үзэл бодол,зорилго нь ямар нөхөр болохыг өөрийн нь хэлсэн үг,бодлого нь түүхийн хуудсанд шарлаагүй ,өөрөөч амьд сэрүүн байна.Үнэнийг шүүх шүүгчид ард түмэн шүү.Алдаа гаргасан байвч Ардчилсан хувьсгалыг манлайлагчдын нэг гэдгийг санаж яаран шоронд хатааж,шонд дүүжилэх хэнд ашигтай ,хэнийг баярлуулах вэ??? !!!
    2020 оны 12 сарын 19 | Хариулах
  • Zichin (192.82.76.152)
    Ta bolio bulhaigii chin gadaadad zolbuntih ywahad chin hamsaatanguud chini nvgel nvdeeree gvine gegcheer bvgd oikgoson.Jhutsalgvi hurungiug ni baisan gazart ni olon ym yrilgvi butsaaj ugch ylaa edel.Chamaig hoshigiruulahdaa farangaig chin bud medne.!!!
    2020 оны 12 сарын 19 | Хариулах
  • Гээгий (103.26.195.205)
    Их олон хэрэг үүсэх ёстой. Цагдан хорьж байгаад бүх хэрэг дээр нь ажилла. Ерөнхийлөгчийн албан тушаалыг ч бас ард түмний сонголтоор хийгээгүй. За үүний нотлох баримт үгүй юм гэвэл бас Ерөнхийлөгчөөс буучаад олон жил зүгээргүй амиа хоохойлж явж чадаж байгаа. Элбэгдоржийн хэрэгтэй олон хүн хамсаатан болно. Сайн шалгаж баталгаажуулж бүлэг хэрэг, урвасан хулгай энтэр гэсэн маш олон хэргээр яллах хэрэгтэй
    2020 оны 12 сарын 19 | Хариулах
  • Ц. Сарантуяа (73.170.115.195)
    Асемын хулгай, Таван толгойн хуйвалдаан, Ачлалт эх үйлдвэр, Булган дахь алтны уурхай, Рио тинтогоос авсан авилга, Солонгосчуудад зарсан газар, Уран зургын хулгай, Спирт бал бурмын дээрэм, Зоригын аллагыг нуун дарагдуулж үйлдсэн бүх гэмт үйлдлүүд...
    2020 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.187.244)
    хуулийн байгууллага нь хууль юу гэж заасан түүгээрээ л шийдэхээс аливаа нэг хэргийг хүний хүсэлт гуйлтаар хэрэгсэхгүй болгодог хууль байхгүй байлгүй дээ хамгийн гол нь нотлох баримтаар л баталгаажиж бвал болоо биз дээ
    2020 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.39)
    Шоронд нь хий. Мэрэгжлийн худалч хулгайч шээс.
    2020 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.88.131)
    Elbegdopj gedeg hvn enhbaypiigaa bapj hopj yltan bolgoj baihdaa bodohgvi yadan yum odoo oopiigoo huuli vilcnilehgvi gej baigaayumuu
    2020 оны 12 сарын 18 | Хариулах
  • Прокурор (202.9.46.157)
    Ийм хариугүй юмаар хэрэг үүсгэж байгаа юм уу?Өөр баталгаа нотолгоотой том луйвар олдоогүй юм уу. Энэ 2 бол ямар ч гэмт хэрэг биш юм байна
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • МОНГОЛ БҮСГҮЙ (59.153.85.67)
    ТЭНЭГТЭЭД БАЙГААРАЙ ЭЛБЭГДОРЖОО ЧИ ИХ НҮГЭЛ ХИЙСЭН ШҮҮ ОДОО ШОРОНЛОО ОР ЗАХИАЛАГТ АЛЛАГЫН ЭЗЭН ӨӨДГҮЙ НОВШ ЧИ МОНГОЛЫГ ЯДУУРУУЛСАН ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ХУЛГАЙЧ
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • Эх оронч (202.55.188.35)
    энэ бүгд их том асуудал араасаа дагуулж байгааг сайн анхаарлдаа авах хэрэгтэй маш олон гэмт хэргийн уул уурхай үүр энд нуугдаж байна Монголын ирээдүй хойч үеийг эртнээс бэлдэж бэлтгэсэн байна бүх л гаж буруу зүйл одоогийн нийгэмд маш том газар авсан авилга хээл хахууль дэлгэрсэн нууцын эхлэл ч энд байна огт хөрөнгө босгох чадваргүй хүн улс төрд орж ирээд ирээдүйн асар том саятан хөрөнгөтөн болсон нууц энэ хүнтэй салшгүй холбоотой эрх мэдлээ буруугаар ашиглаж хөрөнгө босгох хууран мэхлэх замаар нууц байдлаар хөрөнөжсөн тул бүх хөрөнгө орлогыг нь улсадхураан авч ард түмний өмч болгох ёстой
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.9.90.108)
    энэ хүн бол нийгмийн дайсан мөн тул шүүхээр оруулах ёстой... Зангиагаа зүүгээд гутлаа тослоод шүүх, прокурор руугаа явж дээ. Таны өөрийн чинь агсамнаж хэлж байсан үг дээ
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • дариа (103.9.90.108)
    Хэрвээ түүний яллах дүгнэлтийг хүчингүй болгох л юм бол юун нөгөө Шударга ёс вэ??? Одоо л шударга байж шүүхээр шийдүүлэхийг нь харъя
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • Х (103.10.21.27)
    Энэ мэт нь хувийн 15000-25000 USD ын төлбөртэй хувийн сургуульд хувьцаа эзэмшдэг болохоор хувьсах зардал гэдэг мөнгийг хувийн сургууль цэцэрлэг авдаг юм байна.
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • Оспан (188.124.246.197)
    Зөв бүх хулгайч нарыг тавьж явуулад нэг үзье хуцдаг хүзүүгүй эрлиз үзнэ чи
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • Иргэн (202.126.89.151)
    Өөрийнхөө бүтээл байгуулсан хонгил руугаа орлоодоо. Та ч хамгийн их гэм нүгэлтэй хүн байх шүү. Та зүгээр л зангиагах зүүгэд, гутлаа тослоод л сууж бай. Тантай Монголын төр, ард түмэн хариуцлага тооцох ёстой
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • иргэн (202.126.90.40)
    Энэ хүн одоо ямар гавъяааг монгол улсад бүтээж өгөөд ямар ялын өмнө ясанд хахчаад б гаа хүн юм бэ улаандаа тулсан алуурчин бэ Путин хурлын гадаа цайны газар гэж ярихгүй юу энэ тайрдсыг дуудаал Эрдэнтээ Чи сэмхэн авчхаарай гэсэн юм б на энэ хүнээс болж арчилсан нам эх орон гэж явсан олон хүн хохирч арчилсан монгол төрийгн дархлаа нэр төрд ямар гай нүүрэлчээд б гааг ард олноороо харж б на төрийн ордондоо 3 цагт хүн дуудаж ирээд арихны үйлдвэрийг хүртэл дээрэмдэж байсан гэж амид сэрүүн б га хүн яриж б на энэ бас л худлаа бас л улс төрийн явцгүй гүтэглэг ӨНӨӨДӨР ӨӨРИЙГ ЧИНЬ АРД ТҮМНИЙ 90 % НЬ ДЭМЖИХГҮЙ Б НА ГЭЖ ТООЦОО ГАРЧ Б НА ямарч боловсролгүй ухаан муу овжин дэвжин хүн ихэс дээдсийн дунд орвол яг хорт наж могой мэт аашилмой гэж нэг сударт бичсэн байдаг тэр болжээ 2 т монгол төр сурвалжит ихэс дээдэс төр барих үед өсөн дээшилжявсан байдаг өнг бүрийн есөн шидийн урвагчулайрсан шуналын дэвнүүд шургалсан үед уруудан доройтож унах мөххийн ирмэгт тулаж байсаан харин энэ шуналын дэвнүүд бүгд л толгойгүй чөтгөр бол дууссан гэдгийг чи мэдэх ёстой тэнгэр эзэн тэнгэр чамайг хуйль цаазын өмнө шахсаар б гаагойлгож ав муу урвагч
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • Иргэн (202.126.88.229)
    Содномдаржааа Чимгээ 2_ыгяаралттай сулла оронд нь наад хүнээ хий бүх юм ойлгомжтой идэж уусныг яриад барахгүй яаж ч жүжиглэх хүн мөн Хурц гэх мэт хулгайчууд олон доо төр том алба хашсан хүмүүс бүгд хулгай тэднийг хөрөнгийн хурааж өрнөөсөө салцгаая
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • Хүзүүгүй (66.181.180.65)
    Өөрийгөө хамгаалах өрөвдүүлэх сэтгэлээр урьдаж хж буй арга шүүхийг гууль болгосон новш чи тородоо суу моншолыг чи худалдсан
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (72.140.194.106)
    Зайлуул даа энэ хүнийг мэдэхгүй ерөнхийлөгч гэдгээс өөр , Энэ хүнийг ингэж муухай хэлж сэтгэлээ тайвшруулж баяраллах хэрэггүй дээ ямар ч хүнийг хүндэтгэж байх нь чухал яагаад гэвэл хүн үр удмаа үлдээж тэд цаашаа мөн л үргэлжилнэ явдаг шүүдээ тийм болохоор бид хамаагүй нэг нэгнийхээ буруу ч бай хүндлэх нь зөв бол уу л гэж ойлгож байдаг .
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • Хэрвээ тээр жил Н.Энхбаяр ерөнхиылөгч болсон бол Монгол арайч ингэж бүх талаараа доош орлхгүы байсан юм.Маш хатуу шийтгээч ээ! (202.9.40.146)
    зочин
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
    • Ок(66.181.180.65)
      Ок
      2020 оны 12 сарын 17
  • Энэ хулгайчийн Монголд учруулсан хор хохиролыг тоочоод баршгүй! Эрхбиш ер. поркурор энэ ямар хүн бэ гэдэгтйг иэдээ бхйгаа байлгүй дээ!!! (202.9.40.146)
    зочин
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (82.231.231.130)
    Өөрийнх нь хийж байсан үйлдэл өөр дээр нь бууж байна даа ..
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • зочин (66.181.161.75)
    бүү гоншигноод бай их л худал ярьж хуурсан даа өөрөө мэдэж байгаа биздээ
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (192.82.77.24)
    Шууд буудаад алчих хүн олдоггүй юм байх даа энэ бирдийг. Энэ тагжийсан чөтгөрийн бөөсийг бяц гишгээд алчихжээ гэх сайхан мэдээ ссонсох юм бол доо.
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • ӨӨрөө өөрийгөө шүүгээд гаргаад ирсэн байна. Энэ болж байна шүү (202.131.250.130)
    за
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.161.76)
    Энхбаярыг их зовоосон, одоо үйлийн үр ирж бна, хэлмэгдүүлсэн бол еөөк женко хариугаа хүртэх биз. Тамын тогоо буцалсаар...
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Oki (66.181.180.115)
    15 dahi yltan bolii gej guigaad helsendee bailda hiisen hereg chini unen zugeer ylaa edel
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Baagii (66.181.161.123)
    Manaixan arail aimaar yma ydaj l toriin tergvvn bsn gedgiig ni bodood xvnleg xaritsaj blxgv bnu
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
    • Зочин(64.119.20.78)
      Төрийн тэргүүн байгаад ямар хүнд алдаас гаргаж авирлав Эрх ишиг шиг байлаа Баримталж ирсэн төрийн бодлого ганхлаа Төрийн бодлогоо мэдэхгүй хүн төр барилаа
      2020 оны 12 сарын 16
  • Зочин (66.181.161.123)
    Mongolchuuda bidnii ingej vzel bodloo cholootei ilerxiilex ene niigemiin exleliig yaj xen tawij ogsniig sana daraa ni duraaraa xuts
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
    • (64.119.26.26)
      baagii gj nuhur elbeg iin bugs doloogchuu elbenh ta 2 ugsun gj bitgii heleerei
      2020 оны 12 сарын 16
    • (64.119.26.26)
      elbenh ugsun gj bodohguil bn chi sain bodood uzeerei olon humuus bga shu
      2020 оны 12 сарын 16
  • Baagii (66.181.161.123)
    Mglchuudaa bidend vzel bodloo cholootei ilerxiilex xuuliin xvreend duraaraa amidrax erx choloog xen yaj olj ogsniig bodon tungaaj daraagaar ni vzel bodloo xelmeer ym
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • монголын цахиа гэж бичихээ больмоор юм монгол овогт цахиагийн тарваган тахал гэх байх хүүрийг (103.57.95.134)
    тэгшээ
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Zochin (66.181.177.196)
    Amruu n gahaj vhtel n buuljih yumsan
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
    • Шихихутаг(202.126.88.33)
      Шоронд хий
      2020 оны 12 сарын 16
    • Шихихутаг(202.126.88.33)
      Дараагийн даргад сургамж болгох ёстой. Шоронд хий хариуцлага тооцож муу хүмүүсийг цээрлүүлж төрөө цэвэрл. Олон нийтийн эрх ашгийг хамгаал.
      2020 оны 12 сарын 16
  • Хорхон овогт Сүрэнгийн Бүрнээ (66.181.189.100)
    Нээрээ Монголын төр зүтгэсэн хүндээ хэт хатуурхах юм аа.Ингэж хэлмэгдүүлэх нь хэнд хэрэгтэй юм бэ? Лав л Монголын ард түмний эв нэгдэл,эрх ашигт сөрөг нөлөөтэй гэж би харж байна.
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
    • (64.119.26.26)
      turd zutgesen bish mongol turiig mongol ulsiig tohuurhaj orwongoor ni erguulsen hulgaichiig umuurchij nud chini ugaasaa har tsagaaniig harah chadwargui yum bn sugnii us bugs dolooogch
      2020 оны 12 сарын 16
    • Зочин(202.55.188.91)
      Монголыг самарч доройтуулсан хүнд хариуцлага тооцох гэж байгаа нь ард түмэнд хэрэгтэй авилгачидад сургаалтай тиймээс та буруу л харж байна даа
      2020 оны 12 сарын 16
  • Zochin (202.9.40.107)
    Ard tumnii huviig uuriin bolgoh atgag sanaa bsan bisnuu hun holgon mednee
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Bi Mongol hun. (89.247.255.41)
    Монголын ард түмнийг басан доромжилж, Монгол хүний итгэл үнэмшил дээр дулдуйдан босож толгой дээр нь гаран дээрээс нь шүлсээ хаян хошгоруулж бардам явсан чинь саяхан биздээ. Одоо чи үйлийн үрээ өөрөө эдэлж өмнө нь баасан Баасан дээрээ хальтарч нүүрээ баастах нь эндээ. Чиний төрсөн чинь үнэн, ҮХЭХ чинь бас үнэн. Бусад нь бүгд худлаа хошгоруулалт. Харин чиний яаж тамлагдаж, мөнхөд мандах Монголын ӨНДӨР СҮЛДний доор гутамшигтайгаар ҮХЭХ чинь маш сонирхолтой байна. Аливаа зүйлд санаатай муу юм хийсэн хүний үйлийн үр хэзээ нэгэн цагт өөрт нь ирдэг юм. Муу юм Модон улаатай гэж үг байдаг юм шүү. Бусад тэр Луйварчидтай нь хамт шоронд хатаа, бүх хөрөнгийг нь хураа.
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
    • элбэгдрож-ыг шоронд нь алчих юмсан(203.91.115.47)
      Гоё
      2020 оны 12 сарын 16
    • нараа(66.181.161.120)
      өүү горьд
      2020 оны 12 сарын 16
  • Зочин (202.126.89.174)
    Наад цоохор цаас тань таныг илчлээд байгаан бишүү. Эмх замбраатай цаас унших байсан бол та өөрөө их цэцгтэй эмх замбараатай байх байж дээ.
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Шудрагыг хүсэгч (66.181.186.94)
    Олны үг ортой гэдэг Энэ нөхрийг нарийн шалгаагүйн гайгаар ингэж даварч дормжилж байна.эхнэрийнхээ дүү хүүхэнтэй нийлж Улсын эрднэсийн санг хоосолсныг , уран зургийн галейртөй болсон түүх, Зоргийн хэргийн оролцоо, гэх мэтээр энэд хийгээгүй муу юм байхгүй.
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (192.82.67.80)
    Энэ новш цаг нь болсон баймаар
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • иргэд олон түмэн (103.212.119.159)
    Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгаруу...15 дахь улс төрийн хэлмэгдэгч хэрэгтэй бол би яллуулахад бэлэн байна гэж саяхан хэвлэлээр агсраагүй бил үү?эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэж үнэн үг байдаг,хэлсэндээ хүрч яллуулчихаад дараа нь гомдол хүсэлтээ гаргах эр зориг байсангүй юу? бөөлжчихөөд бөөлжсөө идэх шиг муухай юм байдгүй билээ? гомдол хүсэлт байвал түүнээ л хэлвэл болоо,улсын ерөнхий прокурорт зааварчлага бичих хэрэг юу сан билээ?дутагдалаа хүлээж сур?монгол улсад их хэмжээний хохирол учруулсан гадны иргэнд ганц ч төгрөгийн хохирол арилгаагүй байхад нь өршөөл үзүүлэж далжигнасанаа,бусад олон бусармаг юмаа бичихгүй яав,хэд хоногын өмнөөс л өөрийгөө олон түмнээр өрөвдүүлэх гээд байсаныг чинь олон нийтээрээ мэдэж байгаа,яллагдагчын асуудлыг шүүх эцэслэн шийддэгийг мэднэ биздээ,гутлаа тослоод зангиагаа засаад шүүх хуралдд цагт нь очих нь хуулиа хүндэтгэсэн хэрэг шүү?
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Монгол хүн (66.181.161.86)
    Энэ лалар юу хуцаад байна аа.Хурц гуайн ярьснаар 40 жилийн дараа монгол улсад үнэгүй төлбөргүй .шилжүүлнэ гэж гэрээндээ тусгасан юм байна лээ .энэ новш Эрдэнэтийг хөгширсөн ашиггүй эмчилгээ тэжээлийн цэгт очсон үнээ гэж нөгөө хэддээ өгөх гэж мөн ч их зүтгэж билээ.одоо нэг энхийн цагаан тагтаа болж гэнэ. Хуцваа чамайг монголыг сүйрүүлсэнийг хүн болгон мэднэ. Харин ч ихэнх хэрэг нь шалгагдаагүй юм биш үү.Сайхан билэг ирж шалгагдвал чиний луйвар бүүр ихэснэ.гадны шүүхэд хүртэл албаар ялагдуулах үүрэг Сайхан билэгт өгч байсан гээ биз дээ
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
    • Эхтл(192.82.75.166)
      Зөв
      2020 оны 12 сарын 16
  • Зочин (64.119.19.78)
    СЭТГҮҮЛЧ ЖАМЪЯАН ЖАВЗМАА ГУАЙ НАРЫН БИЧЭЭД ЯРИАД БАЙГАА ЗҮЙЛЭЭР ХЭРЭГ ҮҮСГЭХЭД Ц.ЭЛБЭГДОРЖИД ХАНГАЛТТАЙ. АСЕМ , ХУРЦ , ГЭЭД БИЧЭЭД БАЙВАЛ ДУУСАХГҮЙ ЮМ БОЛНО. Х. БАТТУЛГЫГ БУРУУТГАСАН ЮМ БИЧЭЭД БАЙНА. ОРДОНД Х.БАТТУЛГЫГ ИРЭХЭЭС ӨМНӨ Ц.Э...ДОРЖИЙН ГЭМТ ҮЙЛДЭЛҮҮД ЖИГДЭРЧИХСЭН , ДАРАГДЧИХСАН БАЙСАН БИЗДЭЭ.
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • зочин (202.179.21.236)
    Яаж худлаа ярьж чадаж бнаа төрөх үхэх нь үнэн юм бна
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (211.36.134.132)
    Чи улс төр лүү орох ёсгүй хүн байжээ.Ардчилал гэж гарч ирэн самарч улсын гэх хөрөнгийг байхгүй болгосон,ерөнхийлөгч хийх хэдэн жил улс төрд өс хонзон гэдгийг жинхэн утгаар гааруулсан.улс орныг уруудан хавтгайруулсан байхшүү.надтай бусад хүмүүс санаа нэг байхаа.баярлалаа.
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • болоо гэж эх хүний хувьд сэтгэл гүнээс өвдөж (192.82.69.203)
    сайхан бичжээ би ингэж боддог хүмүүс туйлширч болохгүй байдал ийм шүүдээ яах гэж хэлмэгдлийг гучин оны үе шиг болгох гээд байгаа юм
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.189.99)
    Ингэж болдог юм уу
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • ЗОЧИН (139.5.218.103)
    МОНГОЛ УЛСЫХАА ТӨЛӨӨ ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ЗҮТГЭЧИХЭЭД ЭЦЭСТ НЬ ХОРГИО БОЛНО ГЭДЭГ ГОМДОЛТОЙ ДААНЧ ГОМДОЛТОЙ.АСЕМААС ХЭДИЙГ ХУССАНАА ЧИ ХЭЛЭЭЧ ЧИ ҮНЭХЭЭР ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА ЮМ БОЛ МАРГААШ МИНИЙ ДАНСАНД 150 МЯНГАН ДОЛЛАР ХИЙЧИХ ТЭГВЭЛ БҮХ ХЭРГИЙГ ЧИНЬ ЦАГААТГААД ҮЛДСЭН БҮХ АМЬДРАЛАА ГЭРИЙН ХОРИОНД ГАР УТАС ИНТЕРНЕТ ХЭРЭГЛЭХГҮЙ ЗУРАГТ ҮЗЭХГҮЙ НОМ УНШИХГҮЙ ЭМЭГТЭЙ ХҮНИЙ БАРАА ХАРАХГҮЙ ӨНГӨРҮҮЛЭХ ББОЛОМЖООР ХАНГАЖ ӨГЬЕ.ЭХНЭРЭЭСЭЭ ӨӨР ХҮҮХЭН ҮЗЭЭ ЮУ ЧИ ЭМС ОХИДЫН ЭНГЭР ХОРМОЙГ СӨХӨЖ ЯВСАН УУ? ЧИ ХЭРВЭЭ ТИЙМ БОЛ ХЭД ХАРАЙДАГАА НАД ХЭЛНЭ ҮҮ?КК НАРГИА НАЙЗАА МӨНГӨНӨӨСӨӨ ӨГӨӨРЭЙ ХАМЫХ НЬ ЦАЙНЫ ГАЗАР ДАМПУУРСАН ХАЛБАГА СЭРЭЭГЭЭ ЗАРААД ЭХЭЛСЭЭН НАЙЗ НЬ
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Gerel-od (202.9.47.27)
    Hariutslagaa er hun shig hulee
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • зочин (192.82.69.30)
    хүзүүгүй хулгайч монгол улсыг самарчаад Энхбаярын оймсыг яаж гозолзуулж байлаа одоо чиний ээлж монгочууд баярлаж байна шорондоо хатаж үх амьсгаа
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Болд (202.126.90.117)
    Битгий гуц. Жангаа ид
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Эрдэнэтийг үнэгүй авах байсан юмыг дундаас нь ард түмний мөнгийг өгч авсанаа хүлээ новшоо хулгайчууд одоо шорондоо явнаа та нар (202.9.46.16)
    Лаларын тарвага
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (64.119.24.150)
    Хүн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхтэй гэдэг хуулийн заалт ийм байдаг юм байна.
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.21.235)
    Chi ih muu hundee
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Архаг зүрх (66.181.161.94)
    яагаад миний постыг оруулахгүй байгаа юм бэ? та нар
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.90.118)
    Гүйцэд уншчих эрүүлээр сэтгэх нь хэд билээ дээ.. Нэг л тийм харанхуй үе рүүгээ алхам алхамаар гулсаад бна даа.
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
    • Элбэгдоржид итгэж байсан,одоо хэзээ ч итгэхгүйитгэдэггүй(202.179.25.24)
      Гүйцэт уншлаа. Бас дахин хэд уншлаа. Ял өгөх хэрэгтэй. Харин ч харанхуй руу биш нэг ч гэсэн худалч,хулгайч,луйварчин,алуурчнаасаа салах ёстой!!!!!!!!
      2020 оны 12 сарын 16
  • Зочин (202.9.40.120)
    Хулгайч луйварчин. Зүүн хараагийн спиртийн үйлдвэрийг улаан цайм шөнө луйвардсан гэдэг.
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.161.76)
    Элбэгдоржид дандаа 1 л хүн хэлэх юмаа 😂😂😂
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • эзэн (66.181.161.36)
    асаргаа шаардлагатай хөгшин үнээ эмчилгээ тэжээлийн цэгт очих болсон гэж орилоод байсан амьтан шээс нь савирч бнаа. ялыг чинь үүрүүлнээ
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.187.73)
    Охины чинь онгон цоорчихсон одоо авалтгүй хохь чинь гээд Оюутолгой дээр тавлаад байсан хулгайч мөн биз дээ
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Бат (64.119.21.221)
    5 толгойг , Эрдэнэтийг луйвардах гэж оролдсон гэмт хэрэгтэн
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Иргэн (66.181.161.88)
    Хулгайчийн хэргийг хэрэгсэхгүй болговол шоронд ял эдэлж байгаа бүх хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгож суллах хэрэгтэй.
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
    • Зевлех инженер(202.126.90.15)
      Яг Тийм шуу.
      2020 оны 12 сарын 16
  • Эрдэнэт одоо саалийн үнээ байхаа больсон тавьж явуулах хэрэгтэй гээд хэлээд байсанаа мартчихсан уу (103.212.116.133)
    Зочин
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.161.83)
    Za muu ALUURCHIN LUIWARCHIN URWAGCH hujaa min YALAA edelj mongoliin ard tumnii magnaig teniilge!!!Mongoliin ard tumen chamaig uzen yadaj shigshin zewuutsej bna.Odo hiisen nuglee uureh tsag chin bolson.
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
    • Baagii(66.181.161.123)
      Ene niigemiig ingj duraaraa xutsax erx choloog chin xen yaj olj ogsniig sana
      2020 оны 12 сарын 16
    • (103.26.193.60)
      Прокурор хуулиа дагаж. Шүүх нь ялаа өгөх, чи өөрийгөө 100хувь өмөөрөхөө мэддээ
      2020 оны 12 сарын 16
  • Зочин (202.126.89.197)
    Хулгайчаа цаазлая
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
Top