"Эрдэнэс Монгол" ХХК-ийн тэргүүн дэд даргаар УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Цолмон томилогдсон. Гэтэл түүний томилгоотой асуудал МАН-ын бүлгийн гишүүдийн дунд маргаан дагуулаад эхэлсэн бололтой.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Ц.Цолмонтой холбоотой томилгоог таалахгүй байгаагаа намынхаа бүлгийн Viber чатад бичжээ.
Тэрээр, “Энэ одоо манай намтай өрсөлдөж ХУД-ийн 29-р тойрогт намын бодлого сөрж бие даан нэр дэвшсэн Цолмон гэж нөхөр ийм албан тушаалд томилогдож байгаа юм уу? Миний эсрэг сошиалаар баахан сэвж сэвж дийлээгүй байж одоо намын залуучуудын очих ёстой томилгоо дээр албан тушаал хүртэж байгааг хараад гайхаж сууна. Арай ч дээ” гэх мэтээр үг хаяж албан тушаалын хэрүүл хийгээд амжсан байна.
Харин Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа Г.Амартвүшингийн албан тушаалын хэрүүлийн талаар “Би Амартүвшин гишүүнийг ийм ядуу сэтгэдэг гэж даан ч бодсонгүй. Боловсролыг үнэлдэг хүн гэж ойлгож байсан алдаа байжээ. Ядмаг сэтгэлгээнээсээ сал дүү минь гэж зөвлөх байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Сэтгэгдэл (8)