Жүжигчин Б.Навчаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг шүүмжлээд яллагдагч болжээ. Тодруулбал тэрээр энэ оны дөрөвдүгээр сард өөрийн цахим хуудастаа, “Нямбаатар гишүүний боловсруулсан хуулийг эсэргүүцэж байна. Яаж тэнэгтэхээрээ 14-16 насны насны охидод бэлгийн дарамт үзүүлсэн бол харилцан бэлгийн харьцаанд орсон гэж хууль баталж байгаа юм бэ. Энэ хууль насанд хүрээгүй охидыг хүчирхийлж болно гэсэн утга агууламжтай санагдлаа” гэх пост бичээд буруутан болсон байна.
Тэрээр энэ талаар өнөөдөр “Ийм пост бичээд ял авахаар болж байна даа. Гомдомтгой Нямбаатар сайдыгаа та нар минь дандаа хайрласан хүндэтгэсэн пост оруулахгүй бол Гомдоод өширхөөд шүд зуугаад шүүхэд өгөөд байна шүү анхаар манайхан. Үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болсон шүү. Уг нь хуулийг хөнгөдсөн байна гэж бичсэн болохоос Нямбаатарын нэр хүндэд халдсан зүйл огт байхгүй юмсан. Цагдаа прокурор нь сайдынхаа талд бат зогсож тандаа хайртай шүү л гэж байна. Шүүх нь сайддаа хайртай үгүйг харъя даа” хэмээн цахим хуудастаа мэдээлэл байршуулжээ.
Сэтгэгдэл (13)