өдөр
шөнө
×

Р.Эмүжин: Нэг тунамал 715 их наяд 700 тэрбумыг Монголд үлдээснийх нь хариуд түүнийг барьж идсээр л...

Энэ эмэгтэйг ингэж нэг дуугараасай гэж бодож явсан юм. Зөвхөн ганц сайт сүүлийн нэг жилд Ц.Гарамжав гэдэг хүн рүү 400 орчим удаа дайрчээ. Энэ тухайгаа өөрөө дурдсан байна билээ. Үндэсний хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдээ босч ирэхгүй болтол нь татвар татаасаар дарамтлах нь багадаад мэдээллийн хүчирхийллээр доромжилдог болсоор удсан.

Монголд байтугай Азид үйлдвэр босгосон эмэгтэй удирдагч цөөн. Харин Ц.Гарамжав эрсдэлээс айлгүй Европийн хөрөнгө оруулалтын банкнаас зээл авч, Монголд тэргүүлэх цементийн үйлдвэр барьсан нэгэн.

Түүнийг Монголбанкны 10 тэрбум, гаалийн татварын гэх 33 тэрбум гэхчлэн асар их мөнгөтэй хутгасан мэдээллүүд цацагдаад удаж байгаа. Харин удаан тэссэний эцэст Ц.Гарамжав мэдээллийн хүчирхийлэлд мэндийн хариу өгсөн байна.

Монголбанк бол зээл өгдөг субъект биш, анхнаасаа байгаагүй зээлийг төлүүлээгүй болохыг АТГ жил гаруй хугацаанд шалгаад тогтоосон хэмээн уг мэдэгдэлдээ дурдаад, мэдэхгүй чадахгүй салбар руугаа орж хүн гүтгэх нь мэдээллийн хүчирхийлэл гэдгийг онцолсон байна.

Сүүлийн үед сүр зарлаад байгаа 33 тэрбумын өр гэдэгт ч мөн тайлбар хийжээ. Үндэсний хөрөнгө оруулагчид Монголдоо үйлдвэр барихаар тоног төхөөрөмж хилээр оруулж ирсэн бол үүнийг Хөрөнгө оруулалтын хуулиар татвараас чөлөөлөх ёстой. Гэтэл энэ зүйл заалтаа Гаалийн татварын тухай хуульдаа тусгаагүйгээс ийнхүү Ц.Гарамжавыг барьж авч, балбах бас нэг шалтгаан үүсчээ. Энэ мэтийн хоорондоо зөрчилтэй хуулиудыг УИХ-ын дарга, Сангийн сайд нар өөрсдөө хулхины хуулиуд гэж онцолж хэлсэн санагдаж байна.

За энэ яахав, миний хамгийн их сонирхоод байгаа нэг зүйл бол Монголын эх орончдыг монголоор нь бариулдаг болоо юу даа гэсэн хардлагыг Ц.Гарамжав нотолсон байх юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2016 оны 12 дугаар сард, бүх хүн шинэ жилдэж явах сиймхийгээр Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, Хятадын "Шинхуа" компанитай хамтран ашиглах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлсэн. Уул уурхайн инженер, үйлдвэр босгосон хүний хувьд Ц.Гарамжав уг төслийн том сул талыг олж харж, эрс эсэргүүцсэн байдаг.

Өнгөн талдаа Монголын тал 51 хувь, Хятадын тал 49 хувьтай байхаар схемчлэгдсэн боловч мэргэжлийн задаргаа хийгээд үзэхээр "Шинхуа" 90 хувийг нь эзэмшихээр зохицуулсан уг тогтоолыг эсэргүүцэж, уул уурхайн инженерүүдтэй хамтран тооцоо судалгаа гаргаж, үүнийгээ ил тод зарлан Тавантолгойг Хятадын талтай хамтран олборлох Ж.Эрдэнэбатын тогтоолын төслийг буцаалгасан байдаг. 

Чингэхдээ Ц.Гарамжав 30 гаруй эрдэмтэн, эдийн засагчидтай хамтран Тавантолгой нь Жорк стандартын ангиллаар нэг тунамал, 715 их наяд, 700 тэрбум төгрөгийн үнэ бүхий баялагтай орд газар гэдгийг гаргаж тавьжээ. Тэр үед "Шинхуа"-д тавиад туучихсан бол юун иргэн бүр ногдол ашиг аваад сууж байх юм болох байжээ. Ингээд харахаар хийсэн бүтээсэн юмтай, хэлэх үгтэй эх орончдыг маань ганц нэгээр нь намнаад, балбаад, хэлмэгдүүлээд, гаднын явуулгаар мэдээллийн хүчирхийлэл үйлдээд, монголчуудыг үүгээрээ талцуулан хуваагаад байдаг манж маягийн технологи манайд үйлчлээд удаж дээ.

Миний мэдэхийн "Петровис"-ийн Ж.Оюунгэрэл гэж мундаг эмэгтэйг Багануурын хүрэн нүүрснээс шингэн түлш гаргаж авахаар Германы технологи оруулж ирэх гэснийх нь төлөө арав гаруй жил балбасан, барьж идсэн. Аль эрт монголчууд шингэн түлштэй болох боломжийг л тэр хүн олж харсан шүү дээ. Гүтгүүлсэн болгон нь гүрийгээд дуугүй явдаг. Харин энэ удаа Ц.Гарамжав мэдээллийн хүчирхийлэлд мэндийн төдий хариу өгсөн байна. Хийсэн бүтээсэн, хэлсэн өмгөөлснийхөө төлөө хэлмэгдээд яваа хүмүүс соёлт зангаа түр ч гэсэн орхиод, үнэнийг ингээд шууд хэлчихдэг байгаасай даа. 

ЭХ СУРВАЛЖ: НИЙТЛЭЛЧ Р.ЭМҮЖИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (36)

  • Зочин (192.82.78.192)
    Undesnii uidver bj boldguimuu? Hiisen buteesen huniig haraad nud n horsood ataarhaad bdg bhoo. Mundag emegtei uildverlegch baylag buteegch
    2020 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.161.83)
    Энэ хүн бүрр хөлсний бичээч болчихсон юм байна дөө. Бид зээл авсан бол төлдөг төлөх ч ёстой. Иймэрхүү буцаад хариуцлагаа дааж чадахгүй компаниуд л төсвийн мөнгөнөөс үрэн таран хийж Монгол улсыг биднийг өрөнд оруулж байна шдээ. Оронд нь арай өөр хариуцлагатай газруудад өгсөн дээр байсан байх. Бүх зүйлд эргээд хариуцлага гэж юм бий. Хариуцлага нэхэхгүйгээр улс хөгжихгүй мөлжүүлнэ
    2020 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.212.119.16)
    Энэ өмөөрөөд байгаа хүмүүст хуц гэж хэлье. Татварыг төлөх ёстой бол төлөх л ёстой битгий галзуураад байцгаагаа. Наад татварыг чинь ном гормынх дагуу төлөөд явж байгаа өчнөөн л ААН д байна. Энэ хүн УИХ гишүүн болохоор л төлөхгүй байх ёстой юм у солиороод байгаарай өмөөрсөн гаруудаа!!!!!!!
    2020 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.126.88.165)
    Өнөрөө дуракыг хэн мөнгөөр зодоод явуулдаг бнаа
    2020 оны 12 сарын 15 | Хариулах
  • Irgen (202.126.89.198)
    Setguulch nertei shantaachid Mongoliin setguul zuig ugui bolgoson, er ni anzaaraad uzeerei, edlej hereglej baiga bair, mashin inee teree ni shuud heleed ugnu duu, ene buhniig ni hazaarlah huuli erh zui yarihaar hunii erh, erh chuluu, bas boloogui 4 dehi zasaglal, hevlen niitleh erh chuluu yarij ILIIRNE, setguulch nertei zobiguud iim baidlaar olom olshirch bie bienee helmen ideh tsuuvur chuni lungaa adil bolson,
    2020 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.40.58)
    Гайгүй ажил хэрэгч, мэдлэгтэй эмэгтэй гэж боддог, гэтэл сүүлийн үед нэг сэтгүүлч эмэгтэй сөрөг мэдээллийг хийж байна. Үүнд яагаад хариу өгдөггүй юм бол гэж бодож байсан. Ёстой жингэр нохой хуцаж байна, жингийн цуваа явж байна гэдэг л болж байгаа бололтой амжилт хүсье
    2020 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.24.197)
    Гайгүй бүхнээ гүтгэж, дараад байвал улс орон хөгжихүү
    2020 оны 12 сарын 14 | Хариулах
  • Иргэн (139.5.216.229)
    Үнэн шүү. Монполиметийн уурхай, үйлдвэрүүд дээр очоод үзээрэй. Монголдоо л хамгийн хариуцлагатай ажил эрхэлдэг газар. Нийтийн ихэнх масс мэдэхгүй хирнээ дагаж мэдээд байдаг нь хаоамсалтай
    2020 оны 12 сарын 14 | Хариулах
  • Иргэн (202.179.24.83)
    Тэр нэг уяа нь уртдаж, угаадас нь өтгөдсөн нохойг байранд нь аваачиж тавиач, шударга сэтгүүлчидээ.
    2020 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.90.154)
    Хэвлэл мэдээллээр элдэвээр хэлүүлээд байгаа хүмүүс тэр үед нь эсэргүүцэж яагаад тайлбарладаггүй юм бэ. Дуугүй байхаар чинь хүмүүс үнэн юм байх л гэж боддог. 2 жил тэвчлээ гэнүү. Тэгэх ямар хэрэгтэй юмбэ. Тэнэгүү.
    2020 оны 12 сарын 14 | Хариулах
  • Бат (66.181.161.123)
    Үнэний ор байгаа шүү
    2020 оны 12 сарын 14 | Хариулах
  • иргэн (202.9.46.168)
    Онороог шалгах хэрэгтэй. Хятадуудаас монго авч баяжсан гэж ярилцдаг . унэний ортой. Ж. Эрдэнэбатын дуу хуухэн Байгалмаа гэгч алтны уурхайтай. хятадуудтай хамтарч ашигладаг. Байгалмаа Онороо 2 нягт холбоотой.
    2020 оны 12 сарын 14 | Хариулах
  • иргэн (202.9.46.168)
    энэ унэн шуу. Заригийн Онорцэцэгт Эмужингийн дайны мэдлэг , ур чадвар бхгуй. зовхон шантажчин гэдэг нэ гарцаагуй харагдаад бгаа юм даа. Гарамжав захирал мундаг хун. дэмжих хэрэгтэй. Онорцэцэг Ж. Эрдэнэбатын засаглалын уеэс л балбаж эхэлсэн ийм учиртай бжээ.Онороо ч шоронд суухад ойрхон яваа юм бна даа.
    2020 оны 12 сарын 14 | Хариулах
    • Зочин(192.82.74.220)
      Харин тийм, их увайгүй, дэндүү өлөн, хартай, хэрүүлч, задарсан хүүхэн л дээ, эрт орой нэг цагт гор нь гарна даа, гарна. Бүх юм учиртай шүү, Өнөрцэцэг ээ!
      2020 оны 12 сарын 14
    • Иргэн(139.5.216.229)
      Үнэндээ л ичих нүүргүй л дээ
      2020 оны 12 сарын 14
  • Зочин (139.5.219.10)
    ШУЛАМ
    2020 оны 12 сарын 14 | Хариулах
  • Иргэн (202.9.46.206)
    2016-2020 онд схд тэр дундаа 1 хороололд сургууль,цэцэрлэг,эмнэлэг,өргөтгөл,заал,ттоглоомын талбай.....гэх мэтчлэн их зүйл хийсэн.
    2020 оны 12 сарын 14 | Хариулах
  • Hun (123.48.56.51)
    Hudaldagdsan huuhen be. John barimjaatai bichmeer yum
    2020 оны 12 сарын 14 | Хариулах
  • Hudlaa (192.82.68.137)
    Ene neg hulsnii bicheech avgai bas yuuv dee, hooloo medleg chadvar aa olj ideldee zohiolch oo
    2020 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.161.11)
    Энд нэг юм бичиж элийрдэг хулгайчууд мөнгөний төлөө нэг нэгнийгээ үгүйсгэж хүмүүсийг талцуулах дунд нь өөрсдөө од болжийнаа
    2020 оны 12 сарын 14 | Хариулах
  • Bi (66.181.161.24)
    Gutsdag pizda we
    2020 оны 12 сарын 14 | Хариулах
  • Irgen (59.153.115.102)
    Importyn tsement orj irhiin ene humuus lobby hiij bhgui bolgonoos hoish tsement aimaar untei bolsondoo, tegeed jiriin Mongolchuud etssiin erdliig uurseer l. Importyg orlon gedeg bol importyn uniig yadaj barina gesen ug baimaar! Yag unendee undesnii uildwer gesen goe ner zuusen l bolhoos bish jiriin irgediin bainga shulh um! ( hyamd urtugtui zeel bas tatwaryn hungulult bas boloogui undur uneer baraagaa ursuldugchgui shahna) !!!!
    2020 оны 12 сарын 14 | Хариулах
  • Zochin (211.36.150.216)
    Setguulch Unurtsetseg l tani araas namnaad baisan bizdee ..Ta ter setguulchin hurungu orlogin meduulgig shalguulah heregtei yum bish uu .Ulsdaa baylag buten baival baharhuushtai l yum
    2020 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.21.103.62)
    Зүгээр л сэтгүүлчдийн дайн болж, хэн нэг нь өөрийн харах өнцгөөр өмгөөлнө хамгаална. Шанд нь олон оронтой тоо...
    2020 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (192.82.68.72)
    Тэр 1 балиар гүтгэгч охин хүүхэн авгай байнаа
    2020 оны 12 сарын 14 | Хариулах
  • v (59.153.113.222)
    busad n mongo idej uugad yu hiisii idej uussan ch ym hiitsen l bndag
    2020 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.21.212)
    Тэгээд яагаад УИХ хуралд сууж далдагнаж байсан юм бэ бизнисээ хийгээд явж байхгүй
    2020 оны 12 сарын 13 | Хариулах
  • татар (66.181.161.87)
    Гарамжавын хөрөнгө оруулалтын банкинаас зээлж аваад төлөөгүй мөнгийг Монгол банк эрсдлийн сангаасаа нөхөн төлсөн нь бол үнэн шүү дээ. Тэрийг хэн ч зөв гэж хэлэхгүй. Мо
    2020 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (139.5.218.210)
    Баялаг бүтээдэг хүмүүсээ намнасаар байгаад дуусгах нь байна даа
    2020 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (139.5.216.162)
    Аль нь зөв бурууг шүүх ялгадаг гээд итгээд явдаг юу болж төгссөн юм бэ
    2020 оны 12 сарын 13 | Хариулах
  • Шалиг.мн (202.126.89.152)
    нэг шалга охиноор балбуулсан нь ийм учиртай байж
    2020 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.161.43)
    Эндээс нэг зүйлийг маш сайн ойлголоо. Ж.Эрдэнэбатын замд садаа болсон учир Гарамжив гүтгүүлжээ гэж.
    2020 оны 12 сарын 12 | Хариулах
    • (66.181.183.71)
      Гүтгүүлээгүй.Авсан бол эргүүлж төлөх үүрэгтэй.Монгол банкаар төлүүлдэг нь буруу ш тэ,Тэгээд тэр их мөнгө Гарамжавын хувийн өмч болох ёстой юмуу.Мөнгө эргэлдүүлсэн бол эргүүлэн төлөх нь зайлшгүй
      2020 оны 12 сарын 12
    • татар(66.181.161.87)
      Гарамжавын хөрөнгө оруулалтын банкинаас зээлж аваад төлөөгүй мөнгийг Монгол банк эрсдлийн сангаасаа нөхөн төлсөн нь бол үнэн шүү дээ. Тэрийг хэн ч зөв гэж хэлэхгүй
      2020 оны 12 сарын 12
    • татар(66.181.161.87)
      Гарамжавын хөрөнгө оруулалтын банкинаас зээлж аваад төлөөгүй мөнгийг Монгол банк эрсдлийн сангаасаа нөхөн төлсөн нь бол үнэн шүү дээ. Тэрийг хэн ч зөв гэж хэлэхгүй
      2020 оны 12 сарын 12
  • Юу яриа (64.119.25.207)
    Зоозозо 33н тэрбумыг төлүүлэх нь зөв шүү дээ
    2020 оны 12 сарын 12 | Хариулах
    • (62.216.202.205)
      Манай хууль шүүхийн байж байгаа царай нь л энэ.
      2020 оны 12 сарын 12
Top