өдөр
шөнө
×

Ажилтнуудын ээлж солилцож шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах зааврыг баталлаа

Коронавируст халдварын тархалттай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт компани болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагууд нь ажилтнуудын ээлж солилцож шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах зааврыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А-312 дугаар тушаалаар баталсан ба хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны шуурхай штабын дарга Г.Нандинжаргалд даалгалаа.

Энэ заавар нь хүчин төгөлдөр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан бөгөөд гамшгийн үеийн нөхцөл байдал, хөл хорио тогтоосон бусад шийдвэрээс давж үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, Улсын онцгой комисс, болон Засгийн газраас хөл хориог чангатган, орж гарах хөдөлгөөнийг бүхэлд нь хориглох үед энэ зааврыг хэрэгжүүлэн ээлж солих, шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй болох юм.

Ажилчдын ээлж солих, шилжилт хөдөлгөөн хийх ААН-үүд хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт гаргах ба дэлгэрэнгүй мэдээллийг тус газрын шуурхай штаб, цахим хуудаснаас авах боломжтой.

Эх сурвалж: Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top