өдөр
шөнө
×

“Эрдэнэт үйлдвэр” ШИНЭ ЖИЛЭЭР “АЛТАН АЗТАН” болсон хоёр ажилтандаа 260 сая төгрөгийн орон сууц бэлэглэжээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд Зайсанд байрлах “Жарден” хотхоны 202, 302  тоот тансаг зэрэглэлийн пентхаусуудыг төрийн өмчийн 4.7 тэрбум төгрөгөөр худалдан авч, ашиглахгүйгээр нуусан асуудал хэдэн жилийн өмнө ил болж байв.  

Уг байруудыг 2017 оны наймдугаар сард худалдан авсан байдаг бөгөөд тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар өнөөгийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн, тэргүүн дэд захирлаар Б.Шинэбаатар, эдийн засаг эрхэлсэн орлогчоор  Д.Дэлгэрбаяр  нар ажиллаж байжээ.

Гэтэл Х.Бадамсүрэн тэргүүтэй Эрдэнэтийн удирдлагууд өөрсөддөө энэ мэтээр тансаг байр худалдаж аваад зогсохгүй сүлд модны наадам зохион байгуулан, “Алтан азтан” шалгаруулж ажилтнуудаа орон сууцаар шагнаж байжээ.

Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 оныг угтаж тэргүүний ажилтнуудын шинэ жилийн сүлд модны наадам зохион байгуулсан байна. 

Энэ үеэр “Алтан азтан”-аар шалгарсан Б.Х, Ж.У нарт Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/20 дугаар тушаал болон  2018 оны 12 сарын 18-ны өдрийн А/1093 дугаар тушаалуудаар  139.24 сая төгрөгөөр үнэлэгдэх 53.6 м2 орон сууц, 121.58 сая төгрөгөөр үнэлэгдэх 46.8 м2 хоёр орон сууцыг бэлэг болгон шилжүүлсэн байна.

Эдгээр байрууд нь нийтдээ 260 сая төгрөг болж байгаа бөгөөд байр шилжүүлсэн асуудлыг 2020 онд Аудитын Ерөнхий газраас шалгаж үзээд эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шилжүүлсэн зөрчлийн шинж чанартай, дүрэм журам зөрчсөн үйлдэл болсон байна хэмээн дүгнэжээ.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (124.158.71.40)
    Bsylag butegchded ugsn bl zuw shude! Erdenetin uildwerin hund nuhtsuld ajilldg humusig shagnaj uramshulj! Tsalin hulsig ni nemh ni zuw baiha! Udurdlugudinh ni asudlud yadag um baiga! Uneher eh oron ard tumen nigmin tuluu tsewer shudraga baihad! Shagnahgui bl bs bolohgui bha, shudraga unen bodutor sain ajillsan bl shagnah heregtei
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.124.173)
    46м2 байр яахаараа 121 сая болдог юм хотод 50-80 сая байхад
    2020 оны 12 сарын 08 | Хариулах
    • (202.131.232.21)
      Тухайн байрыг шахсан хүн хэн бэ гээд
      2020 оны 12 сарын 08
  • Бадамсзхэн (192.82.76.99)
    Зайлуулаач энэ этгээдийг
    2020 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.40.115)
    Zailuulahgui yumuu ene uvgunuu Oyunaa Huuk hoeroo
    2020 оны 12 сарын 08 | Хариулах
  • зочин (202.126.90.8)
    ТЭГЭЭД ЯАДАГ ЮМ? КОМПАНИ ӨӨРИЙН ЦЭВЭР АШИГИЙН МӨНГӨӨР АВАА Л БИЗ? ИЙМЭРХҮҮ ЮМЫГ УЛС ТӨРЖҮҮЛЖ СЕНСАЦЛАХ ГЭЖ ОРОЛДОХ ЯМАР ХЭРЭГ БАЙНА? УТГАГҮЙ ТЭНЭГ ЗҮЙЛ
    2020 оны 12 сарын 08 | Хариулах
    • Чинбаатар(202.126.90.14)
      Энэ чинь ганц Эрдэнэтийхний өмч биш нийт Монголын өмч юм шүү.
      2020 оны 12 сарын 08
    • tolgoi ni us nohor bna(66.181.161.5)
      ene toriin omchid company ene badamsuren gdg hunii huviin company bish omchiin yalgaa bna
      2020 оны 12 сарын 08
    • зочин(202.179.14.58)
      БАДАМСҮРЭН ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ, ЭРДЭНЭТЭЭС ИДЭЖ БУЛХАЙ, ЛУЙВАР МОНГОЛООР НЭГ ТАРААХААР ИЧСЭНДЭЭ 2 АЖИЛЧИН ШАГНАСАН БОЛЖ ХААЦАЙЛАХ УУ!!!! ОЛОН АЖИЛЧИНД 1САЯ САЯАР ХУВААСАН БОЛ 520 АЖИЛЧИН ХҮРТЭХ БАЙЖ!!! АЖИЛЧИН ХҮМҮҮСТ 1. , 1 САЯ ТӨГРӨГ ИХ МӨНГӨ !!! ЧАМД МЭДЭХГҮЙ!!!!
      2020 оны 12 сарын 08
Top