өдөр
шөнө
×

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтын хугацаа хойшлогджээ

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтанд материалаа ирүүлсэн нийт 17 нэр дэвшигчтэй МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 2020 оны арванхоёрдугаар сарын 8, 9-нд уулзалт ярилцлага хийхээр товлоод байсан билээ.
 
Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хатуу хөл хорионы дэглэмтэй холбогдуулан МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтын ярилцлагыг өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуустал сунгаж байна.
 
МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэрээ дэвшүүлж ярилцлагад ирэх байсан нийт 17 нэр дэвшигчдийн ярилцлагын хугацааг жич зарлах болно.

Тодруулах асуудлаар Үндэсний зөвлөлийн Ажлын албаны 11-311821, үүрэн телефоны 94102162  дугаараар хандана уу.
 
ЭХ СУРВАЛЖ: МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top