“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн үрэлгэн зардлууд хэрээс хэтэрснийг батлах зарим баримтуудыг манай сайт Шилэн дансны мэдээлэлд тулгуурлан уншигчиддаа цувралаар танилцуулж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа тус үйлдвэрийн удирдлагууд 120 сая төгрөгөөр мөнгөн аяга, зэс аяга, товойлгож сийлсэн сийлбэр бүхий кофены зэс аяга, Symons & Panchenko брэндтэй дүйцэхүйц бугуйн цаг худалдаж авсан асуудлыг ил болгож байна.
Тодруулбал, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас энэ оны 10 дугаар сард Эрдэнэт үйлдвэрийн лого бүхий 150 ширхэг мөнгөн аяга, 600 ширхэг зэс аяга, 200 ширхэг кофены зэс аяга, 100 ширхэг бугуйн цаг зэрэг эд материалуудыг “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын агуулах” гэсэн зориулалтаар “Сувдан гялбаа” ХХК-аас худалдаж авчээ.
Сэтгэгдэл (52)