өдөр
шөнө
×

26 сая төгрөгийн жилийн орлоготой Б.Жавхлан 128 сая төгрөгийн тусламжийн багц гардуулсан гэнэ

УИХ-ын гишүүн Б.Жавхлан өчигдөр /2020.12.05/ тойргийнхоо иргэдэд хүнсний тусламжийн багц гардуулах нэрийдлээр халдварын голомтоор зарлагдаад буй нийслэл Улаанбаатар хотоос гарч Дарханд очсон нь УОК-ын шийдвэрийг зөрчсөн алхам боллоо гэх шүүмжлэлд өртөөд байна.

Б.Жавхлангийн тухайд  очсон даруйдаа хуурай сүү, элсэн чихэр, 2 кг гурил, 3.5 кг цагаан будаа, ургамлын тос, консерв гэх мэтээс бүрдсэн хүнсний тусламжийн багцыг тойргийнхоо 200 өрхөд гардуулжээ.

Түүний айл өрхүүдэд гардуулсан 3 воган нүүрс, маск, гурил будаанаас бүрдсэн хүнсний тусламжийн багц нийлээд 128 сая орчим төгрөг болж байгаа аж. Гэтэл энэ бүх мөнгийг жилийн /2019 он/ 26 сая төгрөгийн орлоготой хэмээн АТГ-т мэдүүлсэн түүнийг хувиасаа гаргасанд гайхах хүмүүс олон байна.

Мөн тэрээр Дархан Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт коронавирусийн эмчилгээ хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн санхүүжилтэд Засгийн газраас шийдэж өгсөн 400 сая төгрөгийг мөн л хувиасаа шийдсэн мэтээр шоудаад авсан бололтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Иргэн (66.181.176.34)
    Жавхлан өөриигөө золиослоод очсон байна юу нь буруу гэж чи өвдөхгүй тэр хүн л өвдөнө биз юун илүү үгтэй юм
    2020 оны 12 сарын 06 | Хариулах
  • Эрдэнэтиин иргэн (66.181.176.34)
    Жавхлан хүн чанартай хүндээ би мэднээ сайн мэдэх хүн юм
    2020 оны 12 сарын 06 | Хариулах
  • batbold (66.181.161.1)
    jild heden sayiin orlogtoi bh heden sayiin yum taraasan ni ymar hamaa bnaa iim hvnd ved hvmvvst tusalj bga ni ih yum
    2020 оны 12 сарын 06 | Хариулах
Top