Короновируст цар тахлын тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан Токио 2020 зуны олимп 2021 он хүртэл нэг жилийн хугацаатайгаар хойшлогдсон.
Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн үүсгэн байгуулсан “Токио олимп сан”-д 2.0 тэрбум төгрөгийг хандивлаад зогсохгүй 2020 оны Токиогийн олимп үзэх зорилгоор их хэмжээний мөнгөн дүнтэй аяллын багц гэрээг байгуулсан байжээ.
Тодруулбал, 2019 оны төгсгөлөөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас нийт 2 удаагийн гүйлгээгээр 635 сая төгрөгийг Токиогийн зуны олимп үзэх аялал худалдан авахаар “Жуулчин уорлд турс” ХХК-ийн дансанд шилжүүлсэн байсан байна.
Хамгийн сонирхолтой нь тухайн аялалд оролцох ажилтнуудын нэрс тодорхой болоогүй, Ерөнхий захирлын тушаал гараагүй байхад дээрх мөнгийг шилжүүлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (33)