өдөр
шөнө
×

Архангай, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ зэрэг аймгууд руу зорчих хөдөлгөөнийг маргаашаас эхлүүлнэ

УОК-оос  2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гаргасан шийдвэрээр Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу PCR шинжилгээний хариуг үндэслэн эхлүүлэхээр болжээ.

Дээрх шийдвэрийн хүрээнд тухайн чиглэлүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дараах цагийн хуваарийн дагуу үйлчлэх болсныг  Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдлээ.

Чиглэлийн үйлчилгээ үзүүлэх автобуудал, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг дараах байдлаар зохион байгуулах бөгөөд тээврийн хэрэгсэл 40 зорчигчтой болсон тохиолдолд тээвэрлэлт хийх юм байна.


Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top