өдөр
шөнө
×

Таван хүн метилийн спирт ууж, дөрөв нь амиа алдсан хэрэг гарчээ

Төв аймгийн Заамар суманд таван хүн метилийн спирт ууж, дөрөв нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Техникийн спирт уусан 31-49 насны дөрвөн хүн хордож амиа алдсан бол 40 настай эрэгтэйн биеийн байдал маш хүнд, нэгдүгээр төв эмнэлэгт эмчлэгдэж байгаа юм байна.

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр энэ талаар "Өчигдөр орой Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд золгүй тохиолдол гарсан байна. Архи уусан гэсэн өгүүлэмжтэй долоон хүний талаар мэдээлэл ирсэн бөгөөд нэг хүн газар дээрээ, гурван хүн сумын Хайлааст багийн эмнэлэгт хүргэгдээд нас барсан. Гурван хүн нь одоо Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа. Нэг хүнийх нь биеийн байдал тааруу байна. Эдгээр хүмүүс архи уусан гэж байгаа ч техникийн спирт хэрэглэсэн нь тогтоогдсон. Техникийн зориулалттай спирт ууснаас амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарлаа" гэх мэдээллийг хэвлэлд өгчээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top