өдөр
шөнө
×

УИХ-ын гишүүн Б.Жавхлан цар тахлын голомттой бүсээс Дарханд очиж маск тараажээ

УИХ-ын чуулганы өчигдрийн /2020.12.04/ хуралдаанд бие даагч гишүүн Н.Алтанхуягтай жорлонгийн асуудлаар хэрүүл хийж суусан УИХ-ын гишүүн Б.Жавхлан өнөө өглөө Дархан хотод давхиж очсон талаарх мэдээлэл тус аймгийн DBS телевизийн цахим хуудаст нийтлэгджээ.

Уг нь Улсын Онцгой комисс нийслэлийг цар тахлын халдварын голомттой бүс хэмээн үзэж хатуу хөл хорионы хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжлүүлэн сунгачихаад байгаа.

Гэтэл УИХ-ын гишүүн Б.Жавхлан цар тахлын халдварын голомт болсон нийслэл Улаанбаатар хотоос Дархан хотод давхиж очин маск тараасан байна.

Энэ талаар Дархан хотын DBS телевизийн цахим хуудаст, “Аймгийн Онцгой комиссын хурал 2020.12.05-ны өдрийн12:00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд эхэллээ. Тус хуралд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан оролцож байна. Тэрээр аймгийн Онцгой комиссын гишүүдэд зөв зохион байгуулалттай ажиллаж байгаад нь талархал илэрхийлж, 200 өрхөд хүргэх Хүнсний тусламжийн багц, 3 вагон нүүрс буюу 180 тн нүүрс, Хамгаалалтын хувцас 300ш, Амны хаалт 180.000 ш, Нүүрний хаалт 200ш, Нүдний шил 500ш, Санитал гар ариутгагч 3 хайрцгийг аймгийн Онцгой комисст хандивлав” хэмээн мэдээлжээ.

УИХ-ын гишүүдийн зүгээс сонгогдсон тойрогтоо хандив тусламж үзүүлж байгаа. Гэсэн ч тэд Б.Жавхлан шиг өөрийн биеэр заларч хандив тусламжаа гардуулаагүй. Учир нь цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих үүднээс тухайн орон нутагт ажилладаг бие төлөөлөгчид нь гишүүдийн тусламжийг холбогдох хүмүүст нь гардуулж байгаа гэх юм билээ.

Гэтэл УИХ-ын гишүүн Б.Жавхлан хатуу хөл хорионы үеийн онцгой нөхцөл байдлыг үл тоож цар тахлын голомттой бүсээс өөр нэг голомттой бүс нутаг руу давхиж очин өөрийн биеэр хандив тусламж үзүүлж байгаа нь хэр зохимжтой үйлдэл юм бол. Энэ бүхнээс харвал Улсын онцгой комиссын шийдвэр энгийн иргэдэд нэг өөрөөр, их хурлын эрхэм гишүүн Б.Жавхлан мэтийн хүмүүст нэр төдийхнөөр үйлчилдэг байж болзошгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (66.181.180.142)
    Энэ гишүүн зүгээр ажлаа хийж байгаа хүнийг дарамтлан ирж худлаа томорч байна ш дэ ингээд л эд нар хүниыг ажил хийлгэхгүй өөрсдийнхөө талд оруулж замруулдаг юм Азжаргал дарга минь эд нарт автаж болохгүй шү өөрөөс нь илүү нэр хүндтэй болж байгаад нь хорсож хорлож байна тэр их хурал дээрээ худлаа яриад сууж бай та 3н гишүнээр дутахгүй засаг даргаа дэмжээд дарханаа хөгжүүлье зүгээр мөрөөрөө мөөмөө чирээд цаашаа ганц нэг юм шахах санаатайл оролдож эхлэр нь
    2020 оны 12 сарын 06 | Хариулах
  • зочин (64.119.23.201)
    сөрөг л гарсан бол буцаана уу! орон нутагруу нь хүн ямар ч ажил төрөлгүйгээр энэ өвчны үед айл хэсэж айлд зочилохоор очихгүй шүү гэр оронруугаа гэсэн хүмүүсээ буцаагаач гэж гуйж байна!!!!УОК
    2020 оны 12 сарын 05 | Хариулах
  • одко (64.119.23.201)
    шинжилгээ өгөөд сөрөг гарсан бол дарханлуу явуулмаар байна хорио тавигдахыг хүлээж олон хоног боллоо одоо болохоор шинжилгээгээ өгөөд явнаа гэхээр харъяалалгүй гэх үндэслэлээр оруулахгүй гэх юм байр ороноосоо гарсан хүмүүс бид чинь одоо хаана байх вэ?
    2020 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.40.0)
    Содбаатараа энэ нөхөрөө барьж тусгаарлаач
    2020 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.40.94)
    Эрхэм гишүүнээ, цар тахлын голомттой бүсээс дэглэм зөрчиж очоод дахиад халдвар тараавал хэн хариуцлагагыг нь хүлээх вэ. Ингэж шоу хийхийн төлөө ийм эрсдэл гаргах хэрэг ер нь байсан уу. Сайн бод 2..
    2020 оны 12 сарын 05 | Хариулах
  • УБ иргэн (202.9.40.174)
    заавал өөрөө очиж зургаа татуулж шоудах ямар хэрэг байгаан.Сэтгэлээсээ өгч байгаа бол шуудангаар явуулаад л болно. Иргэд идшээ шуудангаар мөнгө төлөөд авч байхад.БӨӨН ШОУ
    2020 оны 12 сарын 05 | Хариулах
  • иргэн (64.119.20.136)
    за та нар болиорой Иргэд бол хорионы шийдвэрийг биелүүлж хаашха ч яваргүй.байж л байна
    2020 оны 12 сарын 05 | Хариулах
    • (64.119.23.201)
      тийшд
      2020 оны 12 сарын 05
Top