өдөр
шөнө
×

Л.Энх-Амгалан: С.Ганбаатар Та УИХ-ын гишүүнийхээ ажлыг хийж, яриад байгаа юмнуудаа хууль болговол яасан юм бэ?

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: С.Ганбаатар гишүүн ээ, бусдын зовлонгоор улс төр хийж болохгүй ээ. Тоглоом тоотой нь дээр. Та хуралдаа сууж, УИХ-ын гишүүнийхээ ажлыг хийх ёстой. Бүх хүмүүсийн хийсэн ажлыг баллуурдаж, харлуулаад байж болохгүй. Бүх юмыг шүүмжлэлийн нүдээр харж болохгүй. Тийм учраас С.Ганбаатар гишүүн Та яриад байгаа юмнуудаа хууль болговол яасан юм бэ. Хуулиа санаачлаад өргөн барь. Орсон ажлын хэсгүүдийнхээ хуралдаа суу. Зарчмын зөрүүтэй саналуудаа гарга. Бүх л гишүүд ингэж ажиллаж байгаа.

Тэгээд энэ камерын өмнө бид бүгдээрээ хэн нь ард түмэндээ хайртай болчих вэ гэдэг ийм жүжиг тоглож болохгүй ш дээ. Оюутолгойн асуудал дээр би танаас илүү хатуу байр суурьтай байгаа. Гэрээг сайжруулах чиглэлд. Засгийн газрын толгойг илж, хамгаалж байгаа юм биш. Өдөр бүхэн нөхцөл байдал өөр болж байна. Тийм учраас Таныг би Түр хорооныхоо хуралд идэвхтэй оролцож зарчмын зөрүүтэй саналуудаа гаргаад явахыг уриалж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (122.201.21.2)
    Машзөв хэллээ .Удахгүй Ганбаатар мэтийн худлаа эх орончдыг зайлуулах хэрэгтэй
    2020 оны 12 сарын 06 | Хариулах
Top