өдөр
шөнө
×

С.Амарсайханы байгуулсан 3.7 тэрбумын өртөгтэй Усан оргилуурын үлдэгдэл 500 саяыг 2021 онд шилжүүлнэ

УИХ-ын гишүүн С.Амарсайхан Нийслэлийн засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбайд 3.7 тэрбум төгрөгөөр усан оргилуур бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг санаачлан бариулсан юм.

Байгуулагдсан цагаасаа л хэл ам, хэрүүл шүүмжлэл араасаа дагуулсан тус усан оргилуурын тохижилтын ажилд С.Амарсайхан хотын даргаар ажиллаж байх хугацаандаа нийтдээ 2.8 тэрбум төгрөгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас гаргуулан санхүүжүүлсэн байна.

Үүнийг 2020 оны 3-р сарын 31-ний өдөр 1.0 тэрбум, 5-р сарын 15-ний өдөр 964 сая, 6-р сарын 19-ний өдөр 836 сая төгрөгийг тус тус Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас “Хонхтой цэцэрлэгийн тохижилтын ажил” гэсэн гүйлгээний утгатайгаар Нийслэлийн хот тохижилтын газрын дансанд шилжүүлсэн Шилэн дансны мэдээлэл баталж байна.

Харин Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас С.Амарсайханы байгуулсан 3.7 тэрбумын өртөгтэй Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн үлдэгдэл 950 сая төгрөгийн 500 саяыг нь Нийслэлийн хот тохижилтын газарт ирэх 2021 онд шилжүүлэхээр болжээ.


Тодруулбал, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтын наймдугаарт “Сүхбаатарын талбайн урд байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, ногоон байгууламжийн ажил” гэдэгт дээр дурдагдсан 500 сая төгрөгийн асуудал багтсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (13)

  • Heden terbumaar n hen ofsen (202.9.46.114)
    Zochin
    2020 оны 12 сарын 04 | Хариулах
  • Zow yum barisan (202.9.46.114)
    Zow
    2020 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.40.87)
    Самарсайхан сонгуулийн мөнгөө босгосон бна
    2020 оны 12 сарын 04 | Хариулах
  • зочин (202.179.11.47)
    Амарсайханыг мундаг сайн хүн хэмээн УИХ-д сонгочихоод одоо юугаа солиорцгоогоод байгаа юм
    2020 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.212.117.87)
    дээрээс нь хэн ч болиулж шүүмжлээгүй болохоор намын нөхдийн мөнгө босгох арга нь бсан байх да чааваас
    2020 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.212.117.87)
    хамгийн дэмий зардал Одоо хөлдүү труба өөр юу ч бхгүй
    2020 оны 12 сарын 04 | Хариулах
  • Хулан. (192.82.77.42)
    Ёстой хүйтэн царайлсан зөрүүд новш
    2020 оны 12 сарын 04 | Хариулах
  • Mgl (103.229.121.202)
    Songuuliin mongoo bosogson doo. Shal hudlaa 2 nuurtei hogiin amitan.
    2020 оны 12 сарын 04 | Хариулах
  • иргэн (66.181.176.203)
    Туулын бургасыг хүйгээр нь хядчихаад юун усан оргилуур вэ?
    2020 оны 12 сарын 04 | Хариулах
  • иргэн (66.181.176.203)
    Иргэдээ хайрлах сэтгэлгүй лүд.
    2020 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.161.67)
    Амарсайханы хийсэн ажил нь үр дүнгүй гэрэлт гудамж .тхлбай тойруулсан шарилын чулуу гэх мэт
    2020 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.164.244)
    Битгий солиороод байгаачээ
    2020 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.40.87)
    Өө, заза. Амарсайхан сонгуулийн мөнгөө босгоцон юм биш үү. АТГ-ын шалгах л ёстой асуудал байна даа угнь.
    2020 оны 12 сарын 04 | Хариулах
Top