өдөр
шөнө
×

Ц.Анандбазар: Улаанбаатар хотод эрчим хүчний нүүрсийг үнэгүй тарааж өгөх хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Одоо бол үндсэндээ бизнесүүд зогслоо. Яагаад вэ гэхээр хэрэглэгчдийн худалдан авах чадвар үндсэндээ нойл болчхож байна. 12 дугаар сард ард нийтийн амьдрал маш хүнд болох гэж байна. Тиймээс иргэн бүрт хүүхдийн мөнгөтэй адилхан 100  мянган төгрөг өгөх саналыг манай Төсвийн байнгын хороо яаралтай өгөх хэрэгтэй байна.

Энэ эх үүсвэрийг хаанаас гаргах вэ гэхээр, улсын үйлдвэрийн газруудын шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг царцаах хэрэгтэй байна. Дээр нь аймаг орон нутагт барьж байгаа бүх барилгуудыг зогсоох хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотод тарааж байгаа эрчим хүчний нүүрсийг үнэгүй өгөх хэрэгтэй байна. Ард иргэд маань нүүрс худалдаж авах ямар ч чадваргүй болчихлоо. Өчигдөр, өнөөдөр хоёр бол цагаан морь, хонь өдөр давхардаж байгаа. Цагаан морь, хонь өдөр жар хоногоо даадаг гэж ярьдаг. Өчигдөр өдөржин цас орлоо. Зуд болох шинжтэй болчихлоо. Малчдыг дэмжих ямар бодлого баримталж байна вэ? Одоо бид махтай байвал энэ ханиадыг давж чадна. Малчид руу чиглэсэн нэг ч бодлого алга байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top