өдөр
шөнө
×

Н.Алтанхуяг: Одоо больё, эрхэм гишүүд ээ. Нөгөө л нэг хэд чинь нөгөө л нэг хэдэн юмаа ярьж байна. Ийм хачин юм гэж юу байдаг юм

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах Түр хорооны хуралдаан Төрийн ордонд болж байна.

Энэ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Улсын их хурлын гишүүд болон Улсын онцгой комиссын даргад хандаж дараах үгийг хэлэв. Тэрээр, “Улс орон даяар ийм нөхцөл байдал үүсчхээд байхад нөгөө л нэг хэд чинь нөгөө л нэг хэдэн юмаа ярьж байна. Ийм хачин юм гэж юу байдаг юм. Одоо нэг шуурхай ажиллаж болдоггүй юм уу. Тэр мах зах гээд мянган юмыг чинь өнгөрсөн дөрөв дэх өдөр зөндөө ярьчихсан шүү дээ.

Одоо больё, эрхэм гишүүд ээ, ийм жонхуу царайтай, үхээнц дорой байж болохгүй. Ард иргэдийн чинь дунд асар их асуудал үүсчхээд байна. Газар, газар түгжигдсэн хүмүүсээ яах юм. Долоо хоног асуулаа, Онцгой комиссоос. Тэр нь юу хариулсан юм бэ. Юу  ч хариулаагүй ш дээ. Одоо өнөөдөр дахиад судалж үзнэ гэнэ. Тэгвэл юугаа хийж хүмүүсийг баахан түгжсэн юм” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top