өдөр
шөнө
×

60 тэрбумын хоёрдугаар анги Эрдэнэт үйлдвэр дээр үргэлжилж 420 тэрбум болтлоо үнэ ханш нь өсжээ

“Эрдэнэт үйлдвэр” 429 тэрбум төгрөгийн шууд худалдан авалт хийхдээ ҮАБЗ-өөс зөвшөөрөл аваагүй болох нь тодорхой боллоо  

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 онд 429 тэрбум 688 сая 604 мянган төгрөгийн гэрээ байгуулан шууд худалдан авалт хийсэн асуудлыг Шилэн Цогоо ил болгосон.

Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд аливаа бараа, ажил үйлчилгээг худалдан авахдаа нээлттэй, ил тод тендер сонгон шалгаруулалт зарлах бөгөөд улсын нууцад хамаарах бараа, ажил үйлчилгээг тендер сонгон шалгаруулалтгүйгээр шууд худалдан авалт хийж болно гэсэн заалт байна. Мөн худалдан авах барааны нэр төрөл, тоо хэмжээг ҮАБЗ-өөс зөвшөөрсний дагуу худалдан авалт хийнэ хэмээн хуульчилжээ.

Харин улсын нууцад хамаарахгүй алтан ширээ, тумбочка зэрэгт 420 тэрбумыг зарлагадаж, шууд худалдан авалт хийсэн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын хууль зөрчсөн байж болзошгүй үйлдэлтэй холбоотой асуудлаар Шилэн Цогоо ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхэд хандсан байна.

Тодруулбал тэрээр, “ҮАБЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүх танаа! Шууд худалдан авалтыг ҮАБЗ-өөс тэмдэглэл авч зөвшөөрөл олгодог. Та нар яахаараа ингэж 429,688,604,000 ₮-ийн шууд гэрээ байгуулах зөвшөөрөл өгдөг юм бэ? Эсвэл эд нар чинь дураараа хийсэн юм уу” хэмээн А.Гансүхээс тайлбар нэхжээ.

Гэтэл ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх “Эрдэнэт үйлдвэр 429 тэрбум төгрөгийн шууд худалдан авалт хийснийг Шилэн Цогоогийн постоос мэдэв” гэх үгээр хариулт өгчээ.

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн өгсөн энэхүү товч мэдээллээс харахад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын удирдлагууд 420 тэрбумын шууд худалдан авалт хийхдээ хуульд заасны дагуу ҮАБЗ-өөс зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн том толгой гаргачихсан болох нь илт байна.

МАН Бүрээчин Шилэн Цогоогоо намнах уу, Н.Баганбандийн баруун гар Х.Бадамсүрэнг зайлуулах уу гэдэг сонголтын өмнө ирлээ

Энд нэг зүйл тодорхой байгаа нь Эрдэнэт үйлдвэрийн 420 тэрбумын шууд худалдан авалт дан ганц Х.Бадамсүрэнгийн толгой мэдээд шийдчихсэн асуудал биш, эрх баригч намтай салшгүй холбоотой гэдэг нь ойлгомжтой юм.

Шуудхан хэлэхэд алдарт 60 тэрбумын хоёрдугаар анги У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын өнгөн дээр 420 тэрбум болтлоо үнэ нь хэд нугарч, Эрдэнэт үйлдвэр дээр хэрэгжсэн байж болзошгүй байна.

Магадгүй энэ утгаараа өч төчнөөн тэрбумаар нь идэж уусан Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд нэр холбогдоод буй Х.Бадамсүрэн суудлаасаа ганхах нь бүү хэл УИХ-ын гишүүдээс сайн ажилласан гэх урамшууллын үг сонсоод малийж суугаа нь учиртай биз.

Нөгөөтээгүүр Төрийн өмчит Эрдэнэт үйлдвэрийн энэ мэт шударга бус, хууль зөрчсөн үйлдлүүдийг бүрээ үлээж нийгмийн анхаарлын төвд оруулж ирсэн Шилэн Цогоог МАН намнах уу гэдэг асуудал гарч ирж байна.

Хэрвээ тийм зүйл болвол У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын томчууд Эрдэнэтийн 420 тэрбумын хэрэгт хутгалдсан болох нь ойлгомжтой болно. Үгүй гэвэл тэд Н.Багабандийн баруун гар гэддэг Х.Бадамсүрэнг Эрдэнэтийн удирдлагаас зайлуулахаас өөр замгүй боллоо.

Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар нэг үеийн улс төрчид. Тэд бас нэлээдгүй олон жил үерхэж, нөхөрлөж байгаа гэдэг асуудал нууц биш болсон. Энэ утгаараа дээрх хүмүүс Шилэн Цогоод ширэн нүүрээ харуулж,  намнах оролдлого хийж эхэлбэл тэд өөрсдийгөө Эрдэнэтийн 420 тэрбумтай салшгүй холбоотой гэдгээ үйлдлээрээ илчилсэн хэрэг болж хувирна.

Эцэст нь энэ бүхнийг товчхон дүгнэвэл, 60 тэрбумын хоёрдугаар анги болох Эрдэнэтийн 420  тэрбумыг тойрсон асуудлаар МАН-д маш том зодооны эхлэл тавигдсан болох нь тодорхой байна.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.79)
    Yasan tsaddaggui novshnud ve
    2020 оны 11 сарын 24 | Хариулах
Top