“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 онд 429 тэрбум 688 сая 604 мянган төгрөгийн гэрээ байгуулан шууд худалдан авалт хийсэн асуудлыг Шилэн Цогоо төлбөрийн хүснэгтийн хамтаар цахимд дэлгэжээ.
Тэрээр уг асуудлыг прокурорт өгч шалгуулах болно гэдгээ мэдэгдсэн байна.
Хуулиараа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн шууд худалдан авалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн (ҮАБЗ) Нарийн бичгийн дарга зөвшөөрөл олгож, холбогдох тэмдэглэлийг хөтөлдөг аж.
Тиймээс Шилэн Цогоо ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхэд хандан уг асуудлаар тайлбар хийхийг шаарджээ.
Тэрбээр энэ талаар, “ҮАБЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүх танаа! Шууд худалдан авалтыг ҮАБЗ-өөс тэмдэглэл авч зөвшөөрөл олгодог.
Та нар яахаараа ингэж 429,688,604,000₮ ийн шууд гэрээ байгуулах зөвшөөрөл өгдөг юм бэ? Эсвэл эд нар чинь дураараа хийсэн юм уу” хэмээн бичиж А.Гансүхээс тайлбар нэхжээ.
Сэтгэгдэл (13)