Тэрээр, “Энхсаран сувилал хэнийх вэ? Энэ асуултад улс төрчид хариулж чадахгүй бол сэтгүүлийн хувьд хариулъя!!!
Энх саран сувиллыг Хууль зүйн сайд Х.Нямбаатарын улс төрийн хамтрагчийн гэр бүлийнхэн эзэмшдэг.
“Энхсаран” сувиллын эзэд хэн бэ? гэсэн асуултад Шадар сайд Я.Содбаатар:“Энхсаран бол гэр бүлийн хүмүүсийн хамтын хөрөнгө оруулалттай сувилал” гэдэг бүрхэг мэдээллээр хүмүүсийн амыг тагласан.
Хариуцлагагүй байдлаас Монгол улсад цар тахал түгээж, улс орны эдийн засаг, хүн зоныг нийтээр нь хохироосон мөртлөө гэмгүй үлдэж байгаа тус сувилалын ард том эрх мэдэл, том ар байх магадлалтай.
“Энхсаран” сувиллын захирал нь н.Ганчимэг гэдэг эмч байдаг. Нөхөр нь Очирпүрэв.Тэд О.Түмэндэмбэрэл,О.Түмэнбаяр, О.Түмэн-Өлзий гэсэн гурван хүүхэдтэй. Очирпүрэвийн Түмэнбаяр нь “Энхсаран” ХХК-ийн захирал. Охин О.Түмэндэмбэрэл нь сайд Х.Нямбаатарын ойрын найз, улс төрийн хамтрагч,СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч Мангалжавын Жаргалсайханы эхнэр. Тэд гэр бүлээрээ Сайд Х.Нямбаатартай олон жилийн турш хамтран ажиллаж байгаа . О.Түмэндэмбэрэл 2011.11.08-нд “Аздентал” ХХК-ыг байгуулсан. Харин 2017.09.19-өөс Х.Нямбаатар гишүүний үүсгэн байгуулсан “Нямбаатар” сангаас зохион байгуулсан “Хүүхдийн инээмсэглэл” төслийг “Аз” шүдний эмнэлгээрээ дамжуулан түүний тойрог болох Сонгинохайрхан дүүргийн 65,9 дүгээр сургууль болон 80,84,91, 226 дугаар цэцэрлэгт 2020 оныг хүртэл хэрэгжүүлсэн. Энэ нь тэднийг Х.Нямбаатартай хэр ойрхон найзууд гэдгийг нь батална.
М.Жаргалсайханы хувьд 2016-2020 онд МАН-аас СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. 2016.01.21-нд автомашины худалдаа, засвар үйлчилгээ, гадаад худалдаа, ломбард бүхий “Мянган машин” ХХК-ийг үүсгэн байгуулсан,“Би форвард” компанийн эзэн, бийлэгжүү нэгэн.
“Энхсаран” сувилал нь 2018 онд Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас зарласан Ахмад настны амралт сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллага тендерт шалгарч,30 сая төгрөг, 2020 оны гадаадаас Монголд ирсэн иргэдийн тусгаарлалтын үйлчилгээнд хятад иргэдийг байршуулан тусгаарлах эрхийг авч ажилласан байдаг. Тус сувиллын газарт байршсан хятад иргэдийн хамгаалалтыг Монголын Дотоодын цэргийн ажилтнууд гүйцэтгэсэн гэдэг. Харин Хятад иргэдийн дараа Монгол иргэдээ авч байршуулж эхэлснээр тун удалгүй коронавирусын халдвар манай улсад алдагдсан нь яагаад ч нууж чадахгүй үнэн болсон билээ.
Хариуцлагатай ажлыг хариуцлагагүй хийж, хамаг л хүмүүсийг айдаст автуулсан коронавирусын эхний халдвар энэ сувилалд тусгаарлагдсан хүмүүсээс анх голомтлон тархсан. Дэлхий нийтийг түгшээж байгаа энэ хүнд үед харийн улсаас эх орондоо эрүүл саруул ирээд энэ сувилалд тусгаарлагдан өвчилсөн монголчууд гомдолтой байгаа хэдий ч “Энхсаран” гэх сайхан нэртэй тааруухан сувилалд өнөө хэр ямар ч хариуцлага хаанаас ч тооцоогүй нь ийм учиртай байсан гэж үү” хэмээн бичжээ.
ЭХ СУРВАЛЖ: СЭТГҮҮЛЧ Б.ОТГОН
Сэтгэгдэл (8)