Засгийн газрын мэдээллийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр цагийн байдал улам хүндэрч байна, дотоодын халдвар улам нэмэгдэж байна. Иймээс цар тахлын нөхцөл байдлын энэ үед ард нийтээрээ эв эеийг хичээж, ухамсартай, сахилга хариуцлагатай байж хүнд нөхцөл байдлыг давж гарна гэдгийг иргэддээ уриалаад ирэх долоо хоногийн мягмар гарагт Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог хуралдуулж, цар тахлын нөхцөл байдлын үед зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг хэлэлцэх чиглэл өгч буйгаа мэдэгдэв.
Сэтгэгдэл (1)