өдөр
шөнө
×

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн зохион байгуулагдана

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан Монгол Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 10 дахь удаагийн шигшээ тэмцээн 2022 оны нэгдүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдана.

Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй тэмцээний анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд бүх сум, дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулагдсан бол хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны 12 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.  

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнд нийт 6000 гаруй шатарчин оролцож байгаагаас 645 шатарчин шалгарч, аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн байна. Эхний шатны тэмцээнд Увс аймагт 509, Баянхонгор аймагт 449, Завхан аймагт 408 буюу хамгийн их шатарчин оролцсоноороо бусад аймгуудаа манлайлжээ. Уг тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй, Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 2000-аас дээш гараагүй сонирхогчид оролцож байна.

Монгол Улсын Үндсэн хууль баталсан өдөрт зориулсан энэхүү тэмцээнд  Ардын Их Хурлын депутат 83 настай Д.Найдан гуай хамгийн ахмад оролцогчоор оролцож байгаа бол шувтаргын тэмцээнд нийт 110 гаруй шатарчин оюун ухаанаараа өрсөлдөх аж.

Өнгөрсөн жилийн буюу Шатар сонирхогчдын 2021 оны улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа цахимаар зохион байгуулагдаж, тэмцээний нэгдсэн дүнгээр эрэгтэйчүүдийн шигшээ тоглолтод Өмнөговь аймгийн оролцогч Н.Билгүүн 7.0 оноогоор тэргүүн байр, хоёрдугаар байрт нийслэлийн оролцогч Б.Дүүрэнбаяр 6.5 оноогоор, гуравдугаар байрт М.Отгонбаатар 6.5 оноогоор тус тус шалгарсан бол эмэгтэйчүүдийн нээлттэй ангилалд Баян-Өлгий аймгийн оролцогч Р.Айганым 8.0 оноогоор тэргүүлж, Сүхбаатар дүүргийн оролцогч Г.Оюунжаргал (7.0) удаалж, Хан-Уул дүүргийн оролцогч Г.Болормаа (7.0) гуравдугаар байрт шалгарч байжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Dr. Manipal (197.211.61.50)
    Хэрэв та бөөрөө 780,000 доллараар зарахыг хүсвэл: ( Dr.manipalhospital@ gmail.com)
    2024 оны 12 сарын 07 | Хариулах
Top