өдөр
шөнө
×

Хотын даргын харалган шийдвэр Хүнсний хомстол үүсгэж болзошгүй болчихлоо

Өчигдөр орой гэрийнхээ ойролцоох супермаркет орж хүнс цуглуулав. Хүнс харьцангуй элбэг ч кассан дээр нэлээдгүй очертой байв. Энэ үеэр кассын дэргэд зогсож байтал худалдагч охидын яриа чих дэлсэв.

-Хүүшээ нээрээ орой яаж гэртээ харьнаа?

-Танайх хаана билээ?

-Манайх Баян хошуунд ш дээ.

-Нээрээ автобус орой 20:00 цагт зогсоно гэсэн ш дээ, яаж харина аа.

-Энэ хотын дарга гэж үнэн дүпп нөхөр юм аа, дандаа амьдралгүй шийдвэр гаргаж байх юм.

Худалдагч охидын энэ мэт яриаг сонсоод нээрээ юу билээ гэж бодогдов.

Хотын дарга захирамж гаргаж нийтийн тээврийг өглөө 07:00-10:00 цаг, орой 17:00-20:00 цагт явуулахаар болсон. Харин хүнсний дэлгүүрүүд орой 21:00-22:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Үүнтэй холбоотой үүсэж буй нэг асуудал бол томоохон супермаркет болон бусад хүнсний дэлгүүрүүдэд ажиллаж байгаа ажилтнууд ажлаа тараад хэрхэн, ямар унаагаар гэртээ харих вэ гэдэг асуудал. 

Хотын төвд ойр байдаг нь алхдаг юм байж гэж бодоход хаа хол Баян хошуу, Зүүн салаа, Орбит, Улиастайд гэр нь байдаг ажилтнууд яаж харих ёстой юм бол. Тэднийг иргэдэд үйлчилгээ үзүүлснийх нь төлөө хохь чинь гээд орхих уу. Зүй нь бол нийтийн тээврийн үйлчилгээг дэлгүүрүүд бүрэн хааснаас хойш 1 цагийн дараа зогсох байдлаар зохицуулалт хийсэн бол болох байсан мэт. Гэвч Хотын даргын маань нийслэлийн иргэдийн нэгээхэн хэсэг болсон тэднийг бодсонгүй юу. Ямартай ч түүний гаргасан захирамж хуудуутай гэдэг нь худалдагч охидын ярианаас бэлээхэн анзаарагдана.

Дараа нь Хотын дарга дахин нэг шийдвэр, захирамж гаргав. Тэрбээр энэ удаад хүнсний түгээлтийг үдшийн 22:00 цагаас өглөөний 06:00 цагт дэлгүүрүүдэд хүргэх ёстой гэв.

Хүнс түгээлт шөнийн цагаар хийгддэг болсноор энэ салбарт ямар өөрчлөлт гарч байгаа талаарх бяцхан ажиглалтаа хуваалцъя. Хотын даргын шийдвэрээс өмнө буюу хэвийн нөхцөлд хүнс тухайн өдөр, цаг минутдаа үйлдвэрлэгдээд халуунаараа шахуу хэрэглэгчдийн гарт хүрдэг байв. Гэтэл одоо үүсээд байгаа нөхцлөөр тухайн өдөртөө үйлдвэрлэгдсэн хүнсний бүтээгдэхүүнүүд оройн 10:00 цагаас хойш буюу шинэ чанараа нэгэнт алдсаныхаа дараа дэлгүүрүүд рүү ачигдаж байна. Товчхондоо шинээрээ хэрэглэгчдийн гарт хүрэх ёстой талх, өндөг өдөржин хүлээгдээд шөнө нь түгээгдэхээр ачигдан гарч байна гэсэн үг.

Нөгөө талдаа хүнсний дэлгүүр, супермаркетууд үдшийн 21:00-22:00 цагийн хооронд хаалгаа барих учиртай. Тэднийг хаахтай зэрэгцэн хүнс нь тээвэрлэгдэн хүрч ирнэ. Хүнсний дэлгүүр тооцооны нярав, ачигч буулгагч, өрөгч /лангуун дээр өрөх худалдагч/ нараа тэднийг иртэл хүлээлгэж илүү цагаар ажиллуулах шаардлага гарна. Магадгүй хүнсний үйлдвэрийн түгээлтийн машины тоо хүртээмжээс хамаараад хүнсний дэлгүүрүүд шөнөжин хүнсээ хүлээгээд суух шаардлага гарах нь.

Зүй нь бол өдрийн цагаар хүнсний түгээлтийн машиныг явуулж, иргэдэд шинэ хүнс хүргэхэд буруудах зүйл огт үгүй. Гэтэл шөнө короновирус унтдаг буюу идэвхгүй байдаг гэж Хотын удирдлагууд боддог нь ийм шийдвэр гаргахад хүрсэн байж болзошгүй байна.

Цаашлаад хотын удирдлагуудын энэ мэт харалган шийдвэрүүдээс болоод иргэдийн өдөр тутмын хэрэглээний талх, сүү, өндөг  зэрэг өргөн хэрэглээний барааны хомстол бодитоор нүүрлэж болзошгүй нь. Учир нь Нийслэлийн онцгой комиссоос гаргаж буй эргэж буцсан шийдвэрүүд хийгээд оройн 22.00 цагаас хойш түгээлт хийх тухай шийдвэр нь хүнсний салбарт дээр дурдсанчлан доголдол үүсгээд эхэлснийг иргэдээсээ эхлээд их хурлын гишүүд дуу нэгтэйгээр хэлж байна.

Ж.Ганбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүдийн  зүгээс шөнө түгээлт хийх чадавх жижиг дэлгүүр, аж ахуй нэгжид байхгүйг онцолж байгаа бол Шадар сайд Я.Содбаатар хүнсний салбарт уян хатан зохицуулалт хийе гэдгээ өнөөдөр хэллээ.

Ямартай ч зайлшгүй энэ мэт нөхцөлийн улмаас хотын дарга Та удахгүй хүнс түгээлтийг шөнийн цагаар явуулах захирамжаа дахиад л цуцлаж таарах нь дээ...

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (103.57.94.242)
    Түгээлтийн машины шийдвэрээ анхаар аваргаа. Дарга сайд гэдэг нь ард түмний төлөө зүтгэх үйлчилгээ болохоос дарангуйлах суудал биш юм шүү
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • tsetsegee (66.181.161.110)
    Ugaaasaa yaj bodogooroo shunu tugeelt ywuulna gej uhaand ni ordog bnaa bolowsrolgui turshlagagui jul hunii shinj
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.55.188.36)
    Хотын захын дэлгүүрүүд лангуу хоосон байна новшоо
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.177.166)
    Унаа машин явахгүй түгжрэл байхгүй байхад шөнөөр түгээлт хийж яах гээд байгаа юм болоо. Дамдинням мэтэд чөлөөтэй явах боломж олгоод байгаа юм болов уу. Өдөр шөнөгүй ажиллавал дархлаа суларна биз дээ. Хариуцлагагүй шийдвэрээ эргэж харна байгаа хотын даргаа...
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.46.76)
    ЕСайдаа хотын даргаа огцруул хүнсний хомсдол үүсэхээр боллоо жижиг дэлгүүрүүд ажилж чадахааргүй болж байна
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • Урнаа (202.55.188.93)
    Энэ янзаараа шөнө ажиллах хүн олдохгүй ээ. Орой бараагаа авна тэгээд өглөө ажиллаж байгаа хүмүүсээ бодмоор юм
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • Zochin (66.181.179.223)
    Yana daa. Odoo chineegee medee bailgyi dee. Uuruu bolichikhmoor yum daa ene Sumiya. Uul uurkhain said baikhaasaa l khichneen ikh samarlaa daa. Odoo.khotiig samarch duusakhaas n.umnu ene khynees salgaj avsan n deer dee.
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • Хэлэх үг алга. (66.181.161.80)
    Сайн бичжээ. Яг л ийм зүйл болж бгаа. Дайны хажуугаар дажин гэдэг шиг ядарсан хэдэн аж ахуй нэгжүүдээ ингэж ч арга мухардуулах гэж дээ.
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.80)
    Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул. Зүгээр ч нэг үг биш юм шүү. Сумьяа энэ байдлаараа бол Сандуй, Су нарын араас явах нь ойлгомжтой бна. Үүнийг дэвшүүлэн зайлуулах гэдэг юм.
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • Ажлаа өгнө үү (202.9.40.152)
    Д.Сумъяабазар нийслэлийг удирдах ажилд жулдаж байна. Тиймээс сайн дураараа ажлаа өгөөд явж үз.
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (192.82.73.104)
    Энгэж ажилж байхаар болиод амраачээ толгой хүрэхгүй. Дээрээс нь ачаалал даахгүй ард түмэнд ад үзэгдэж байхаар боличоочээ
    2020 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.101)
    Маш бяцхан тархи хэсэг булчин 2оос өөр юмгүй хүн энэ хэцүү цаг үёд улам хүнд байдалд оруулж бна. Хотод ажиллаж огт үзээгүй их хотын ажил амьдралыг төсөөлөх ч үгүй хэдэн мэх яривал ярина биз. Боловсрол мэргэжил туршлага гэдгийг ёр нь юу гэж ойлгодог хүмүүс вэ? Энэ бөх хүмүүс өөрсөддөө дүгнэлт хийгээч гуйя.
    2020 оны 11 сарын 19 | Хариулах
Top