өдөр
шөнө
×

Хотын даргын үгэнд хийсэн анализ | Ухаан дутсан газар уур ноёлов

Ухаан дутсан газар уур ноёлдог гэдэг. Улс орон даяараа цар тахал нийтэд түгэхээс урьдчилан сэргийлж, хөл хорио тогтоон, дор бүрнээ хичээж байгаа энэ цаг дор Улсын онцгой комиссын хуралдаан дээр Хотын дарга Д.Сумъяабазар хотын иргэдэд хандан хэлсэн үгийн агуулгад анализ хийснээ уншигчиддаа хүргэе.

Сэтгүүлчийн асуусан “Өглөө 07-10 цагийн үед, орой 17-20 цагийн үед автомашин зорчуулна гэсэн. Тэр цагт иргэд ажлаа амжуулах гээд зам дээр гарч түгжрэлийг улам бий болгочих бий гэсэн болгоомжлол байна, үүнийг яаж зохицуулж байгаа вэ” гэсэн асуултад Хотын дарга Д.Сумъяабазар хариулахдаа “Би Улаанбаатар хотын захирагчийн хувьд иргэдээсээ нэг л юм хүсмээр байна. Тэр цаг чинь бүгдээрээ гэрээсээ гар гэсэн үг биш шүү дээ, тэр цагт зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ авах, эмнэлгийн үйлчилгээ авах, зайлшгүй хүнсээ авах иргэд маань хоорондын зай дэглэмээ бариад гарах цаг гэж ойлгож болно.

Тэр цагт бүх хүн гарна гэж ойлгож болохгүй. Хэрвээ бүх хүн гарах юм бол хатуу хөл хорио тогтоосон ч болно, шаардлагатай бол тийм арга хэмжээ авсан ч болно, тийм захирамж гаргасан ч болно. Улаанбаатар хотын ард иргэдийн төлөө үнэхээр нойр хоолоо хасаад 26.000 төрийн албан хаагчидаа удирдаад, чиглүүлээд явж байна. Хүнд нөхцөл байдал дунд бид нар байгаа гэж ойлгох ёстой. Энэ энх цаг биш, дайны цаг үеийн байдалд бид нар орсон гэж ойлгох ёстой” гэж хэлэхдээ тэрээр бухимдсан байдалтай байв. 

Тэгвэл одоо түүний хэлсэн үгэнд анализ хийж үзье.

Юуны өмнө тэрбээр “Би Улаанбаатар хотын захирагчийн (Хотын даргын гэж хэлээгүй) хувиар хэлье” гэв. Энэ нь түүнийг захирагч, асуудлыг шийддэг, эрх мэдэлтэн, хүчтэй шийдвэр гаргагч гэсэн байр сууринаас асуудалд хандаж байгааг илтгэж байна. Үнэндээ Хотын дарга бол хотын иргэдийг эрүүл аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг хүлээн ажиллаж байгаа томилгоот ажилтан, менежер болохоос дарамтлагч, сүрдүүлэгч огт биш гэдгийг энэ хүн ойлгоогүй яваа бололтой.

Тэрбээр үргэлжлүүлэн “Хэрвээ бүх хүн гэрээсээ гарах юм бол хатуу хөл хорио тогтоосон ч болно, шаардлагатай бол тийм арга хэмжээ авсан ч болно, тийм захирамж гаргасан ч болно” гэв. Өөрөөр хэлбэл үгэнд орохгүй бол “иргэдийг хүч хэрэглэн хөл хорио тогтоож чадна шүү” гэсэн нь бухимдсан, уурласан үедээ хүч хэрэглэхийг илүүд үздэг сэтгэл зүйн онцлогтой нэгэн болохыг нь илэрхийлж байна.

Дараагийн удаад “Улаанбаатар хотын ард иргэдийн төлөө үнэхээр нойр хоолоо хасаад 26.000 төрийн албан хаагчдаа удирдаад чиглүүлээд явж байна” гэсэн нь нэг талаас 26.000 төрийн албан хаагчийг удирдаж байгаа өөрийгөө хүчтэй, бяртай, эрх мэдэлтэй гэсэн утгыг олон нийтэд илэрхийлсэн бол “Иргэдийн төлөө нойр хоолоо хасан ажиллаж байгаа” гэдгээрээ ялархсан, төвөгшөөсөн байдлаа тодотгоод зогсохгүй хотын ажил хүнд хэцүү гэдгийг одоо л зах зухаас нь ойлгож, өмнө нь ажиллаж байгаагүйгээрээ ажиллаж байгаагаа дурдсан тунирхал юм.

Үнэндээ иргэдээс хэн ч түүнийг Хотын дарга болооч гээгүй бөгөөд өөрөө л УИХ-ын эрхэм гишүүний зөөлөн суудлаасаа бууж хотын дарга болсон, ер нь хотын дарга ийм нөхцөл байдалтай ажилладаг гэдгийг төсөөлөө ч үгүй байх. Тиймдээ ч тэр бухимдалаа санамсаргүй хэлсэн үг, биеийн хэлэмж, дуу хоолойн өнгөөрөө илэрхийлж орхив.

Хамгийн сүүлд хэлсэн үг нэлээд “ноцтой” гэмээр. Тэр нь “Энэ энх цаг биш, дайны цаг үеийн байдалд бид нар орсон гэж ойлгох ёстой” гэв. Мэргэжлийн сэтгэл зүйчдийн хувьд түүнд “байлдаантай кино бага үз” гэж хэлэх байсан биз. “Энх цаг биш, дайны цаг үеийн байдал” гэж тэрбээр юуг хэлээд байна вэ. Монголчууд бид дэлхийн II дайны хүнд хэцүү үе, Ленинградын бүслэлт  шиг нөхцөлд орж байсан удаагүй. Гэсэн хэдий ч дайн бол хүсэх зүйл огт биш гэдгийг мэдэж байгаа. Дайны хажууд 14 байтугай хоногийн хөл хориог зүйрлэх юм биш. Энэ бүхнээс харахад хотын дарга маань хүч хэрэглэх, хүчтэй байх дуртай нэгэн бололтой.

Мань эр удахгүй Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулсны дагуу Хотын иргэдийг гэрээс нь гаргахгүйн тулд цэрэг арми, буу шийдэм хэрэглэхэд гайхах хэрэггүй биз. Учир нь тэрбээр өнөөгийн нөхцөлийг хүний амь нас, эрх чөлөөний эсрэг чиглэдэг ДАЙН бүхий байдалтай жишиж ойлгоод явж байна.

Нийтэд хандаж хэлсэн хэдхэн үг, биеийн хэлэмжээрээ иргэдийнхээ эсрэг хандахад бэлэн байгаа ийм хүн цаашид нийслэлийн иргэдийн эрх ашгийг төлөөлж Хотын даргаар ажиллана гэдэгт иргэдийн итгэл нэгэнт алдрав бололтой.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (22)

  • . (202.126.89.40)
    Улс төр хиих гэж ядхымдаа хөөрхиис
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • Otgonsuren (103.4.31.137)
    Тийм бол дүүрэг дүүрэг нь нь цаг хуваарилаж өгөөч дээ. Тэгээгүй юм чинь бүгд л гарна шүү дээ.
    2020 оны 11 сарын 19 | Хариулах
  • Odonchimeg (64.119.24.77)
    Erhem eoronhiilogchoo ta onoodor hen be ... Ard tumen tanid naidaj bna hurelsuh ene mongol ulsiin ezen ni yunyy gej bodogdoj bna talhnii ch mongogui nuurschgui huuhdiin pamperschgui ailuud zondoo bga shu eoronhiilogchiin zasaglal ard tumen husej bga yagad gewel ard tumen ulsaa hoghuulj ard tumen chin oson dewjij sanhuugiin berhsheelees buren garch chadsanii ur dund uls batjdag hoer taliin ih guren chin ali ert eoronhiilogchiin buren erh buh nasara bh erhee awchihsan getel ta yasan be ... 76n tolgoi der chin tsohiod mongol uls 76n tolgoitoi neg bietei bolchood bna iim uls hogjihgui harin neg tolgoi olon salaa bietei bol uls yaah bol ... Ene tsoohon hun amtai uls chin atgaaljin mangasiin tolgoinuudad zalgiulah geed bna nudee nee ard tumnee sons guij bna etsesiin ur dund helsendee hurj er hun shig erh yamba hoolgui ard irgediinhee itgeliig buu ald nertei bish setgeltei udirdagch bgaaarai gej husej bna.
    2020 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.47.5)
    symtaibazar
    2020 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.101)
    Бяр байхад ухаанаар яахав гэж !! Чих нь өөр байнаа гээд хэлээд байхад ухаан байхгүй ш дээ
    2020 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.114)
    Удирдах ухаан боловсрол яалтчгүй энэ хүнд үгүй билээ тиймээс чадах оюун ухаантай боловсон хүчин тавина уу Оройтоогүй байгаа дээрээ энэ олон түмнийг бодоод үгүй бол тэр бөхөд өөрийгөөч гүйцэд ойлгох ухаан үгүй билээ
    2020 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.176.190)
    Улаанбаатарчууд Хотын даргыг огцруулахаар давалгаалах хэрэгтэй!
    2020 оны 11 сарын 18 | Хариулах
  • Хотын иргэн (66.181.183.245)
    Жуль байна, хотын иргэдийн эрүүл аюулгүй бхйдлыг хангхж ажиллаж чадна гээд гарч ирсэн баймар юум, иргэд таньд найдах биш шаардах ёстой шүү
    2020 оны 11 сарын 18 | Хариулах
  • Ангараг (202.9.41.12)
    Гаалийн даргыг аваад төрөөс явна уу. Ард бид хэвийн амьдармаар байна.
    2020 оны 11 сарын 18 | Хариулах
  • Zochin (66.181.161.74)
    y hutsaad bg tserg hudulguhig gantsahn erihilugch medne hotin drga tserg medh alvn tyshaal bish
    2020 оны 11 сарын 18 | Хариулах
  • O (139.5.216.69)
    Huukiig duiraisan alai salbadai. Uhaanguu noend uragshgui albat gej Huukiin dorh buh darga nar n tuuniig duuraij byar ihtei bn. Toriin hunii noen nuruu baihgui. Baihchgui ugaasaa bolovsroigui 1 nomiig buten unshaagui humuus tor barij vn shuu dee
    2020 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.30.42)
    Улаанбаатар хотын захирагч гэж зөв л хэлсэн байна шдээ, сэтгүүлч гуай. Хотын дарга гэж нэрлэдггүй юм.
    2020 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.40.98)
    Сумъяабазар хотын дарга хийгээд тэгж их ядраад, өлсөж цангаад байгаа бол тэр ажлыг хийж чадах нэгэнд нь зайгаа тавьж өгөөд их хурлын гишүүнээрээ ажиллаад яв л даа.
    2020 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.125)
    Хурдан чаддаг хүнд нь ажлаа өгөөд зайлаад өг
    2020 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.127)
    Одоо болиочээ иргэн бүр иргэний үүргээ биелүүлж хариуцлагатай байх цаг үед ихэнхи хүмүүс дүрэм журмаа баримтлахгүй байгаад сэтгэл эмзэглэж байна.
    2020 оны 11 сарын 18 | Хариулах
  • Hi (66.181.178.130)
    Odoo er hi bugd surduulch daramtldag blson ym bishuu said nar hi hurtel tguul torgono horino geel Chadahgui bol zailaad og yh gej daldagnaj hotiin darga bolsiin
    2020 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (59.153.112.59)
    Бөх хүн бүдүүн өвсөнд гэгч болж бна
    2020 оны 11 сарын 18 | Хариулах
  • Zail (202.9.47.22)
    Archaagui unhiagui hii hooson uglegch. zugeer zailaad ug Hotiin dargantsaraa
    2020 оны 11 сарын 18 | Хариулах
  • Энгүүн (66.181.180.229)
    Юун зангараг, энгийн дээд боловсролын түвшин алга даа.
    2020 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.115)
    Ингэж ялархах бсан юм бол яах гэж УИХ-ын гишүүний эрх ямбаасаа татгалзаж хотын дарга болсон юм бэ? Сайн задалсан бна. Үүнийг бичсэн сэтгүүлчид баяр хүргэмээр санагдчихлаа.
    2020 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.40.11)
    Таван үгэндээ танигдана гэдэг чинь энэ шүү дээ. Хотын даргын зангараг дутаж бна.
    2020 оны 11 сарын 18 | Хариулах
    • (172.58.141.176)
      Jenkog bodvol erdem bolobsroltoi hun de
      2020 оны 11 сарын 18
Top