өдөр
шөнө
×

Цар тахлын үед өрх бүрт нэг сая төгрөг олгох Ерөнхийлөгчийн санаачилгыг Засгийн газар дэмжихгүй гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахал дотоодод алдагдан тархсан энэ үед хатуу хөл хорио, цар тахлын дэглэмд улс орны хийгээд ард иргэдийн амьдрал хэвийн үргэлжлэх, удаан тэсэх боломжгүйг сануулж, Ерөнхий сайдын зүгээс үүнд анхаарч, нэн тодорхой, шийдэмгий арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэхийг төрийн өчигдөр /2020.11.17/ үүрэг болгосон. 

Ерөнхийлөгчийн зүгээс эн тэргүүнд, айл өрх бүрийг тухайлан дэмжсэн, бодит дэмжлэг, туслалцаа болох тусгай бодлогыг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний хүрээнд төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг (ваучер) олгох хэрэгтэй хэмээн мэдэгдээд байсан юм.

Тэгвэл дээрх асуудлаар өнөө өглөө Засгийн газар хуралдаж цар тахлын үед өрх бүрт нэг сая төгрөг олгох Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжих боломжгүй гэдэг шийдвэр гаргажээ. Харин иргэдийн зээлийн төлөлтийг хойшлуулах боломжтой гэдэг асуудлаар Ерөнхийлөгчид хариу мэдэгдэхээр болжээ.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top