өдөр
шөнө
×

Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу хулгайн замаар очсон хоёр иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ

2020 оны арваннэгдүгээр сарын 15-ны шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар гаран Хэнтий аймагт очсон хүмүүсээс коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ авахад эерэг гарсан байна. Тухайн үед тэднийг Цэнхэрмандалын постноос буцаахад голынхоо урдуур Дархан, Баянмөнх, Баянхутаг сумдын нутгаар дайран, аймгийн урд талын шатахуун түгээх станцаар үйлчлүүлээд, Хэнтий аймгийн төвөөс 70-аад км-ийн зайд байрлах Заан ширээ гэдэг газарт гэртээ очицгоожээ. 

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат энэ талаар, “Тэдгээр хүмүүсээс коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ авсан. Хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсан. Тиймээс аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаад зарим шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, аймгийн хэмжээнд бүх хөдөлгөөнийг хаах, үйл ажиллагаа явуулж байгаа бүх үйлчилгээний байгууллагыг түр зогсоох, аймгийн төвийн гарах, орох хөдөлгөөнийг бүрэн хаах шийдвэрийг гаргаж байна. Энэ шинжилгээнүүдийг түргэвчилсэн оношлуураар аваад, Дорнод аймгийн бүсийн эмчилгээ, оношлогооны төв рүү PCR шинжилгээнд явуулна. Энэ шинжилгээний хариуг гарах хүртэл 24 цагийн хугацаанд хөл хориог үргэлжлүүлж, тандалт хийхээр болж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top