Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарын тушаалаар байгуулагдсан “Хүнсний хангамжийг сайжруулах шуурхай штаб”-аас нийслэлийн хэмжээнд хүнсний хангамж ямар байгаа, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат нар өгсөн юм.
Маргаашнаас эхлэн нийслэлийн зургаан дүүргийн 15 байршилд 200 хүртэлх тонн мах худалдан борлуулахаар болсныг Хүнсний бэлэн байдлыг хангах шуурхай штабаас мэдээллээ.
Нөөцийн махыг ченжүүд болон дундын зуучлагчдын гарт оруулахгүйн тулд нэг хүнд нэг гулууз мах борлуулах зохицуулалт хийнэ гэдгийг ХХААХҮЯ мэдэгдлээ.
НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДАХ 15 БАЙРШИЛ
·Баянзүрх дүүргийн аравдугаар хороо Амгалан захын гадна талбай
·Баянзүрх дүүргийн наймдугаар хороо “Тэнгэр” худалдааны төв,
·Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын талбай,
·Баянгол дүүргийн хоёрдугаар хороо KFC сүлжээ рестораны баруун талд
·Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын Баянтахилт төвийн гаднах талбай,
·Чингэлтэй дүүргийн Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна талбай
·Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастын хуучин эцсийн байршил,
·Сүхбаатар дүүргийн нутаг Хангай хотхон,
·Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлх худалдааны төв,
·Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хороолол,
·Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Цамбагаравын урд талбай,
·СХД Нэгдүгээр хороо Толгойтын Гүнгэрваа худалдааны төв,
·Хан-Уул дүүргийн Лавай худалдааны төвийн гадна талбай
·Хан-Уул дүүргийн нутаг Буянт-Ухаа-2 хорооллын гадна талбайд тус тус үхэр хонины мах борлуулах юм байна.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДЫН АЖЛЫН АЛБА