өдөр
шөнө
×

Коронавирусийн халдвар авсан иргэн эхнэрийн хамт УБ паласт тоглолт үзжээ

Алтанбулаг боомтоор орж ирэн тусгаарлалтад 21 хоног байж байгаад гарсан олон улсын тээврийн жолооч болон гэр бүлийн хүнээс нь коронавирусийн халдвар илэрсэн байна.

Тэгвэл урьдчилсан байдлаар халдвар авсан хүний явсан маршрут, зураглалыг гаргасан байна. Ингэхэд дээрх иргэн эхнэрийн хамт УБ паласт тоглолт үзжээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа, "Эхний байдлаар тандалт судалгаа хийхэд тухайн хүн UB паласт тоглолт үзэхдээ хамгийн арын суудалд суусан байсан. Тэгэхээр тухайн газарт байсан 2,000 хүн халдвар авсан байх магадлал маш бага. Бид 1.5-2 метрийн зайтай байсан хүмүүсийг тандан судалж байгаа ба ойрын хавьтал болох 23 хүнээс шинжилгээ авч тусгаарлах үйл ажиллагаа явуулж байна.

Тийм учраас тухайн өдөр UB паласт тоглолт үзсэн хүмүүс айж, сандрах хэрэггүй. Харин гэртээ өөрийгөө тусгаарлах шаардлаж, дархлаагаа дэмжин, амны хаалтаа сайн зүүж, гараа сайн угааж, содтой усаар ам хамраа зайлж угаагаад өөрийгөө ажиглах хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл 119 утсаар зөвлөгөө авч болно. Аль болох утсаар зөвлөгөө аваад гадуур явах шаардлагагүй, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх шаардлагагүй” хэмээн ярьсан байна.

Иймд эдгээр газраар явсан бол өөрийгөө тусгаарлан, гэрээсээ гарахгүй байх, ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл 119, 100, 80086829 дугаарт хандахыг зөвлөлөө.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top