өдөр
шөнө
×

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Ц.Нямдорж, Сү.Батболд нар нэр дэвшихээр яригдаж байна

МАН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлд өгсөн ярилцлагадаа 2021 онд МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой таван хүнийг нэрлэжээ. 

Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой хүнээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Батболд, Ерөнхий сайдын зөвлөх Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшин нарыг нэрлэсэн байна.

Энэ талаар Д.Амарбаясгалан, “Манай намын гишүүд, улстөрчдийн зүгээс МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлээч гэсэн хүсэлт олноор ирж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлэх ёстой гэсэн санал, хүсэлтүүд ирж байна. УИХ-ын даргын хувьд бүрэн боломжтой. 

Мөн намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн нэр ч энэ дунд яригдаж байна. МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын нэрийг дэвшүүлэх санал ирж байна. УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж гуайн нэр яригдаж байна. Ө.Энхтүвшин даргын нэр бас яригдаж байна” хэмээн ярьжээ.

Улстөр судлаачдын зүгээс МАН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн нэрлэсэн таван хүнийг хамгийн боломжтой хувилбар гэдэгтэй санал нэгджээ. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатарын нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс татгалзвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж Ц.Нямдорж, Сү.Батболд нар дээр нээгднэ гэдгийг бас давхар онцолсон байна. 

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN


 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.55.188.40)
    Энэ 2 худалч хулгайч офшорчдоос Ганбаатар нь 100% илүү.Хүүк хүчээ нэгтгэе, багаар нь дэмжээрэй гэж орилж байгаад сонгуульд ялсан шалтгаан нь хэдэн хулгайч олиггархиудаа дэмжих гэж гаргсан юм байна.
    2021 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.91.115.48)
    Наргиа байлгүй дээ
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • дээгии (66.181.161.82)
    ээнэнэ хүмүүс бүгд лтөрийн тэр бумтанууд ардард түмий төлөө ажиллахууби лав итгэхгүйбна
    2020 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.46.16)
    Нямка нь хятадын тагнуул, сү нь 5 толгойн гадаадын компанаас авилга авсан гээд гадаадаас мэдэгдээд байдаг. Хогын шаарнууд нуугдадаг газао гэж боджээ. Даанч ганц орон тоотой.
    2020 оны 11 сарын 11 | Хариулах
  • Волд (66.181.177.200)
    За энэ хоерыг гаргахгүй шүү дээ
    2020 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (59.153.115.104)
    За араич дээ түү чёрт ингэтлээ дооошоо орно гэжүү мчингэсиин ммонгол
    2020 оны 11 сарын 10 | Хариулах
  • Сэгнүүд (103.57.93.126)
    МАНгарууд энэ МЭНГЭТ, ОФФШОРЧИН 2 өгөр сэгнүүдээсээ салаач ээ
    2020 оны 11 сарын 10 | Хариулах
Top