УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг үүсгэн байгуулж, удирдах зөвлөлийн даргаар нь ажилладаг Токио олимп сан Эрдэнэт үйлдвэрээс 2 тэрбум 500 сая төгрөгийн дэмжлэг авчээ. Уг мөнгийг 2019 оны 7-р сар 1-ний өдөр “Токио 2020 олимпын наадамд оролцох, бэлтгэл хангах, санхүүгийн дэмжлэг” гэсэн утгатайгаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас шилжүүлж байжээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн тухайд тус санг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдаар ажиллаж байх хугацаандаа өөрийн зөвлөх Ө.Сумъяабаатар болон Ж.Ганзориг, Б.Өнөбаатар гэх хүмүүсийн хамтаар үүсгэн байгуулж байсан түүхтэй аж.
Токио олимп санг үүсгэн байгуулагч Ө.Сумъяабаатарын тухайд өдгөө Баянгол дүүргийн засаг даргаар томилогдон ажиллаж байна.
Сэтгэгдэл (2)