АТГ-ын дэд дарга Жанжаагийн Батсайхан өвчний улмаас таалал төгслөө. Тэрээр элэгний өвчнөөр удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байгаад, өчигдөр нас барсан байна.
Ж.Батсайхан нь Төв аймгийн Жаргалант сумын дунд сургууль, Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн, ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан. Талийгаач Цагдаагийн ерөнхий газрын тусгай тасагт 9 жил, Тагнуулын ерөнхий газрын 6 дугаар газарт 2 жил, Авлигатай тэмцэх газарт Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаар 9 жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт дэд даргаар ажиллаж байгаад 2019 оны тавдугаар сард АТГ-ын дэд даргаар томилогдож ажиллаж байлаа.
Сэтгэгдэл (2)