өдөр
шөнө
×

УИХ-ын гишүүн С.Амарсайхан, “Моннис”-ын Б.Чулуунбаатар нарыг “сургуулийн автобус” төслийн асуудлаар АТГ-аас шалгаж байна

УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, “Моннис групп”-ийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатар нарыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Тэднийг нийслэлийн нийтийн тээврийн парк шинэлчлэл болон ЕБС-ийн сурагчдын аюулгүй байдлыг хангах, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилготой "Сургуулийн автобус" төслийн асуудалтай холбогдуулан шалгаж эхэлсэн байна.

Ингэхдээ С.Амарсайхан нарыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа гэдгийг зарим хэвлэлд онцолжээ.

БНХАУ-ын зах зээл дээр 43-45 мянган ам.долларын үнээр зарагдаж байгаа сургуулийн автобусыг нэг бүрийн үнэ нь 130 мянга орчим ам.доллароор үнэлэн оруулж ирсэн нь тэднийг шалгах үндэслэл болсон бололтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Энхээ (103.229.123.238)
    Ниссаны хамгийн муу машинууд төрд олон жил шахсан хүн орон нутгийн сонгуулиар нэг сумын сонгууль үймүүлээд явсан даа
    2020 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.177.112)
    Түг түг гсн муу залуу хот самрчхаад явлаа
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (139.5.218.50)
    Мөн олон жил ниссан маркийн машинуудыг төрд шахсан байхаа
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
Top