өдөр
шөнө
×

Х.Бадамсүрэн тэргүүтнүүд "iphone pro 11" гар утас, уран зураг худалдаж авсан төлбөрөө Эрдэнэт үйлдвэрээс гаргуулж байна

Х.Бадамсүрэн захиралтай Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын удирдлагууд хамгийн сүүлийн үеийн загварын iphone гар утас, уран зураг худалдаж авсан төлбөрөө Эрдэнэт үйлдвэрийн данснаас гаргуулдаг байсан талаарх шилэн дансанд бичигдсэн мэдээллийг хүргэж байна.

Тодруулбал, 2019 оны 12-р сарын 5-ний өдөр Эрдэнэт үйлдвэрийн данснаас Азбат ХХК-ийн данс руу 6 сая 185 мянган төгрөг шилжиж оржээ. Уг гүйлгээний утга дээр “Гар утас iphone pro 11, 256 GB 1 ширхэг” хэмээн бичсэн байна.

Энэхүү өндөр үнэтэй iphone гар утас Эрдэнэт үйлдвэрийн энгийн ажилчдад биш тансаг хэрэглээтэй захирлуудынх нь аль нэгэнд очсон болох нь ойлгомжтой.

Мөн тэд уран зураг худалдаж авсан төлбөрөө Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас гаргуулсан байгаа юм. Тодруулбал 2019 оны 3-р сарын 6-ний өдөр уран зураг худалдаж авсны төлбөр болох 8 сая 132 мянган төгрөгийг Эрдэнэтийн данснаас гаргуулсан байна.

Эрдэнэт үйлдвэрийн тухайд энэ мэтээр уран зураг худалдаж авах явдал түгээмэл байдаг бололтой. Тухайлбал тэд дахин 2020 оны 7-р сарын 10-ний өдөр 8 сая 830 мянган төгрөг болон 9 сая 800 мянган төгрөгийн хоёр удаагийн гүйлгээг “Уран зураг урьдчилгаа” гэсэн утгатайгаар  хийжээ.

Ингэхдээ тэд уран зургуудыг “Частные-лица наличные” буюу хувь хүмүүсээс бэлэн мөнгөөр худалдаж авсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Uur (66.181.179.11)
    Tsalingaa bol hereglehgvim bnlda. Bvh yumaa abhuulchihdg
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
  • Zochin. (203.91.115.47)
    Ene Badam suren gej nuhur uchinuun $ tsalin avch baigaa biz de yaadag har shunaliin dev be.
    2020 оны 11 сарын 05 | Хариулах
Top