"Босоо хөх монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн П.Шинжээравдан "Нойтон мод бэлтгэж байсан хүмүүст жавтий хүртээв" гэсэн тайлбартай бичлэгийг энэ оны нэгдүгээр сарын 24-ны өдөр олон нийтийн сүлжээнд байршуулсан.
Үүнээс гурав хоногийн дараа бичлэгт зураг дүрс нь үлдсэн Сэлэнгэ аймгийн харьяат 52 настай эрэгтэй Г гэх иргэн амиа егүүтгэсэн байдалтай олдсон юм.
Гэтэл уг хэргийн сэжигтэн этгээд П.Шинжээравдан хэрэг явдлаас хойш хэдхэн сарын дараа УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгуульдаж явсан цаг тун саяхных. Эрүүгийн хууль эх орончийн дүр эсгэсэн алуурчинд яагаад үйлчлэхгүй байна вэ?