"Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн ард Ерөнхийлөгч асан Н.Баганбанди байдаг гэх яриа бий. Ямар сайндаа л Н.Багабанди 2017 онд М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар дээр орон Х.Бадамсүрэнг Эрдэнэт үйлдвэрийн захирал болгож өгөхийг гуйж байхав.
Харин удаад нь У.Хүрэлсүхээс Х.Бадамсүрэнг одоо хашиж байгаа албанаас нь чөлөөлөхгүй байхыг дахин хичээнгүйлэн хүссэн гэх.
Гэтэл Н.Баганбандийн итгэлт хүн Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрийн мөнгөөр ёстой л нэг тоглох шиг болж, хууль журам зөрчин байж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хүртэл төлүүлээд амжсан байгаа юм.
Харин өнөөдөр Н.Багабандийн зохиосон “Титэм үг-4” гэх номыг Эрдэнэт үйлдвэрт шахаж байсныг нотлох баримт ил боллоо.
Тодруулбал, экс ерөнхийлөгчийн бичсэн “Титэм үг-4” номоос 1000 ширхгийг 2020 оны зургадугаар сард “Эрдэнэт үйлдвэр”-т нийлүүлжээ.
Ингэхдээ “Титэм үг-4” номыг нэг бүрийг нь 25,000 төгрөгөөр тооцож, нийт 25,000,000 төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас гаргуулан авчээ.
Сэтгэгдэл (2)