"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын удирдлагууд 2020 оны 2-р сарын 5-ны өдөр Саммиткомпьютер технологи ХХК-аас их хэмжээний компьютерүүдийг худалдаж авчээ. Уг компьютерүүдийн нийт төлбөр болох 575 сая 844 мянган төгрөгийг Саммиткомпьютер технологийн данс руу шилжүүлсэн байна.
Эрдэнэт үйлдвэрийн ажилчид олон жил хэрэглэсэн хуучин компьютер үүдээр ажлаа явуулж байгаа талаар мэдээлсэн байсан. Эндээс харвал эдгээр компьютерүүд хэрэгтэй хүмүүсийнхээ гарт очоогүй агуулахад хадгалагдаж байх магадлалтай байна.
Учир нь тус үйлдвэрийн үе үеийн удирдлагууд шахааны бараагаа "нөөц бараа" нэрээр агуулахад хадгалж ирсэн уламжлалтай. Энэ уламжлал Х.Бадамсүрэнгийн үед ч хэвээр үргэлжилж байгаа бололтой.
Мөн 2020 оны 2-р сарын 6 -ны өдөр Софтлайн Азия ХХК-аас программ худалдаж авчээ. Уг программын төлбөр болох 203 сая төгрөгийг тухайн өдрөө Софтлайн Азия ХХК-ийн данс руу программ хангамж гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлжээ.
Түүнчлэн Эрдэнэт үйлдвэр 2020 онд вэб сайтаа шинэчлүүлэхэд 49 сая төгрөгийг, вэб сайтыг халдлагаас хамгаалах программ худалдаж авахад зориулж 128 сая 227 мянган төгрөгийг тус тус зарлагадсан байна.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (1)