Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын замын түгжрэлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр "Хөдөө орон нутгаас Улаанбаатарт хэчнээн хүн ирж таксинд явах нэртэйгээр халтуурын бизнес хийж байна вэ. Миний сонссоноор орон нутгийн 247 мянган иргэн Улаанбаатарт ирж 35-45 хоногийн хугацаанд ажиллаж байгаад буцдаг гэсэн. Үүний ард хулгай дээрэм, хүчирхийллийн гэмт хэрэг гарч, тэд татвар төлөхгүй, түгжрэлийг бодитоор бий болгож байна. Тэдний нарийн тоо надад хэрэгтэй байна, үүнд онцгой анхаарч, танилцуулга хийгээрэй.
Тэдний тоог нарийн гаргаад, оруулахгүй байх хэрэгтэй шүү. Бид өөрсдөө автомашин, түгжрэлээ яая даа гэж байхад тэд орж ирэн даац хэтрүүлнэ. Хулгай дээрэм, хүчирхийлэл, хүний амь нас хохирсон гээд эзэн холбогдогч нь илрэхгүй гэмт хэрэг их гарч байна. Ер нь түгжрэлийг хэдий хугацаанд ямар шат дараалалтайгаар шийдвэрлэх тодорхой зүйлс хэрэгтэй байна" гэжээ.
Сэтгэгдэл (15)